
“Үндэсний бичиг соёл, номын баяр”-ын өдрүүдийг улс орон даяар өргөн дэлгэр тэмдэглэх үйл ажиллагаа хуульчлагдсанаас хойш гурав дахь, анх зохион байгуулж эхэлснээс хойш 32 дахь удаагийн Үндэсний номын баярыг 2022 оны есдүгээр сарын 16-наас 18-ны өдрүүдэд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор тэмдэглэн өнгөрүүллээ.
Монгол Улсын Их Хурлаас Үндэсний бичиг соёл, номын баярын өдрүүдийг жил бүрийн тав, есдүгээр сард тэмдэглэж байхаар хуульчилсан бөгөөд хуулийн хэрэгжилтийг хангах, хуулийг сурталчлах хүрээнд Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран “Үндэсний бичиг соёл, номын баяр”-т оролцож, Үндсэн хууль, Парламентын боловсрол болон D-Parliament-ыг иргэд, олон нийтэд сурталчлан танилцуулав.
Түүнчлэн Улсын Их Хурлын Тамгын газраас Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж буй Парламентын боловсрол хөтөлбөрийг хүүхэд залууст сурталчилж, Улсын Их Хурлын үндсэн үйл ажиллагаа болох хууль тогтоох үйл хэрэгт иргэд, олон нийтийн оролцоог хангахад чиглэсэн “D-Parliament” цахим системийг эдгээр өдрүүдэд танилцууллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Холбоотой мэдээ
-
2 цаг 39 мин
-
3 цаг 49 мин
-
6 цаг 47 мин
-
Өчигдөр 18 цаг 50 мин
-
Өчигдөр 18 цаг 47 мин
-
Өчигдөр 18 цаг 45 мин
-
Өчигдөр 13 цаг 07 мин
-
Өчигдөр 13 цаг 05 мин
-
Өчигдөр 13 цаг 05 мин
-
Өчигдөр 11 цаг 51 мин
-
Уржигдар 19 цаг 36 мин
-
Уржигдар 19 цаг 31 мин
-
2025-05-08
-
Уржигдар 12 цаг 06 мин
-
Уржигдар 12 цаг 25 мин
-
Уржигдар 12 цаг 29 мин