
Намрын ногоон өдрүүд 2022 арга хэмжээ өнөөдөр нээлтээ хийлээ.
Хүнс Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдэрийн салбарийн төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, тухайн жилийн ажил үйлсээ дүгнэн хэлэлцэх, цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох зорилгоор жил бүр "Намрын ногоон өдрүүд" нэгдсэн арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулж ирсэн. 17 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байгаа "Намрын өдрүүд-Үндэсний үйлдвэрлэгч 2022" нэгдсэн арга хэмжээг нээж Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэлсэн. Тэрээр "Монгол улсын үндэсний аюулгүй байдлын нэг чухал бүрэлдэхүүн хэсэг бол хүний аюулгүй байдал юм. Хүний аюулгүй байдлын үндэс нь хүнсний аюугүй байдлаас шалтгаална. Ийм учраас эх орныхоо хөрсөнд ургасан эрүүл чанартай хүний эрүүл амьдрал, бие махбодын хэрэгцээнд нийцсэн хүнсний бүтээгдэхүүнээр хүн амыг жигд тогтвортой, хүртээмжтэй хангах нь төрийн бодлогын чухал хэсэг юм" хэмээлээ. Тус арга хэмжээнд нийслэл, орон нутгийн 400 гаруй аж ахуй нэгж оролцлоо. Хүнс үйлдвэрлэл, газар тариалангийн үйлдвэрлэл, хөнгөн үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хоёр мянга орчим нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэж байна.
Холбоотой мэдээ
-
2 цаг 39 мин
-
3 цаг 49 мин
-
6 цаг 47 мин
-
Өчигдөр 18 цаг 50 мин
-
Өчигдөр 18 цаг 47 мин
-
Өчигдөр 18 цаг 45 мин
-
Өчигдөр 13 цаг 07 мин
-
Өчигдөр 13 цаг 05 мин
-
Өчигдөр 13 цаг 05 мин
-
Өчигдөр 11 цаг 51 мин
-
Уржигдар 19 цаг 36 мин
-
Уржигдар 19 цаг 31 мин
-
2025-05-08
-
Уржигдар 12 цаг 06 мин
-
Уржигдар 12 цаг 25 мин
-
Уржигдар 12 цаг 29 мин