
CBS телевизийн зүгээс АНУ-ын цэргүүд Тайванийн арлыг хамгаалах эсэхийг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденаас тодруулахад “Тиймээ хэрэв үнэхээр урьд өмнө байгаагүй халдлага болсон тохиолдолд” хэмээн хариулжээ.
Тайвань нь Хятад ба Барууныг холбодог улс юм. Газар нутгийг нь авч үзвэл Номхон далайн өрнө захад байгаа үндсэн Тайвань арал болон орчин тойрны Пэнху, Мацу, Лань, Лудао гэх мэт олон жижиг арлын дээрх 36,193 км2 газрыг эзлэн оршдог.
АНУ-ын Засгийн газраас Тайванийн аюулгүй байдлыг хангах “хатуу амлалт” өгсөн. Үүнийг Тайванийн зүгээс онцлон авч үзэж байгаа байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены мэдэгдэлд Бээжингээс хараахан хариу өгөөгүй байгаа байна. Гэсэн хэдий ч Байдены “АНУ-ын цэргийн арга хэмжээ авна” гэсэн амлалтыг Хятад улс өмнө нь эсэргүүцэж байжээ.
Өнгөрсөн тавдугаар сард төрийн тэргүүн Жо Байден Ерөнхийлөгчийнхөө хувиар Ази тивээр анхны айлчлалаа хийсэн. Үүгээр, Японы нийслэл Токио хотод очих үед түүнээс Тайванийг хамгаалах эсэхийг асуусан байдаг. Тус асуултад Ерөнхийлөгч “тийм” гэх хариултыг өгсөн.
АНУ, БНХАУ хоорондын хурцадмал байдал, Тайванийн асуудлаар АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси өнгөрсөн наймдугаар сард арал дээр айлчлал хийсэнд энэ хүрээний асуудал улам томорсон. Тухайлбал үүний хариуд Бээжингээс Тайванийг таван өдрийн турш цэргийн бүслэлтэд оруулжээ. Түүнчлэн Хятадын талаас арлын дээгүүр пуужин харвасан гэж АНУ мэдэгдсэн ч Бээжингийн талаас үгүйсгэсэн байна.
Холбоотой мэдээ
-
2 цаг 45 мин
-
3 цаг 56 мин
-
6 цаг 54 мин
-
Өчигдөр 18 цаг 50 мин
-
Өчигдөр 18 цаг 47 мин
-
Өчигдөр 18 цаг 45 мин
-
Өчигдөр 13 цаг 07 мин
-
Өчигдөр 13 цаг 05 мин
-
Өчигдөр 13 цаг 05 мин
-
Өчигдөр 11 цаг 51 мин
-
Уржигдар 19 цаг 36 мин
-
Уржигдар 19 цаг 31 мин
-
2025-05-08
-
Уржигдар 12 цаг 06 мин
-
Уржигдар 12 цаг 25 мин
-
Уржигдар 12 цаг 29 мин