ШШГЕГ-ын дарга, бригадын генерал Д.Загджав Архангай аймагт ажиллалаа

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Д.Загджав 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажиллаж, алба хаагчдын ажиллах орчин нөхцөлтэй танилцаж, эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гарган ажилласан, зарим алба хаагчдыг цэргийн ээлжит цол, салбарын бусад шагналаар шагнаж, урамшуулан, тэдний санал сэтгэгдлийг сонсож, тулгамдаж байгаа зарим асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэлээ.

Энэ үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Д.Загджав Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр” зэрэг бодлогын баримт бичигт байгууллагын стратегийн томоохон зорилтуудыг тусгаж, үе шаттайгаар хэрэгжүүлэн, тодорхой үр дүнд хүрч байгаа болон 2022 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас зарласан “Цахимжуулалт, шинэ сэргэлт”-ийн жилийн хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажлуудын талаар танилцууллаа.


Хурлын төгсгөлд алба хаагчдад хандан өндөр хариуцлагатай байж, гэмт хэрэг зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарах, шийдвэр гүйцэтгэлийн бодит биелэлтийг нэмэгүүлэх чиглэлээр тодорхой зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах, иргэдийн өргөдөл, гомдол, санал хүсэлтийн мөрөөр холбогдох арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэн, хууль тогтоомжид заасан хугацаанд хариуг өгөх, үйл ажиллагаандаа санхүүгийн сахилга батыг мөрдүүлж, ил тод байдлыг хангах, “Төрийн хэмнэлтийн тухай хууль”-ийг хэрэгжүүлж ажиллах үүрэг чиглэл өгсөн юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.43)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Холбоотой мэдээ
-
2025-05-22
-
2025-05-20
-
2025-05-20