ХУД-т гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх нэгдсэн мэдлэг, мэдээлэл олгох өдөрлөг боллоо

Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамжаар гэр хорооллын айл өрхүүдэд ахуйн гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ дүүргийн 24 дүгээр хороонд байрлах “Фүүд сити” төвийн гадна талбайд зохион байгуулагдлаа.

Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг дүүргийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын хэлтэс, "Таван толгой түлш" ХХК, Улаан загалмайн хорооны зааварлагч нар хамтран заавар зөвлөгөө өгч, иргэдийн угаартах эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах мэдлэг, мэдээллийг өгч ажиллалаа.

Иргэд олон нийт нэгдсэн арга хэмжээнд хамрагдсанаар гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, өөрийн амь нас, өмч хөрөнгийг гал түймрийн эрсдэлээс хамгаалах нэгдсэн мэдлэг, мэдээлэлтэй боллоо.
Галлагааны улирал эхэлсэн энэ үед мэргэжлийн байгууллагуудын заавар зөвлөмжийг дагаж мөрдөхийг уриалж байна.

УГААРЫН ХИЙН ХОРДЛОГООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ!
Хан-Уул дүүргийн Онцгой комисс
Сэтгэгдэл:
Таны IP: (3.128.247.220)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Холбоотой мэдээ
-
2025-05-08