Нийслэлийн Налайх дүүргийн гуравдугаар хорооны Барчингийн-Ам гэх газраас иргэн М /60 настай, эрэгтэй/ нь хоёрдугаар сарын 07-ны 10.00 цагт Налайх дүүрэг рүү явна гэж гэрээсээ гараад ор сураггүй болсон талаарх дуудлагыг хоёрдугаар сарын 09-ны өдөр 09.24 цагт ОБЕГ хүлээн авсан байна.
Уг дуудлагын дагуу тус дүүргийн онцгой байдлын хэлтэс, цагдаагийн нэгдүгээр хэлтэсийн алба хаагчид иргэн М-г эрэн хайх ажиллагааг хоёрдугаар сарын 11-ний өдрийн 10.00 цагаас эхлэн Налайх дүүргийн гуравдугаар хорооны Хар чулуутын- Ам, Городок, Их уурхайн-Ам, Тоосгоны үйлдвэр, Барчины-Ам гэдэг газруудад зохион байгуулж мөн өдрийн 16.10 цагт гэрээс нь хойд зүгт найман км-т Налайх гол гэх газраас цогцсыг нь олж дүүргийн Цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөгчид хүлээлгэн өгчээ.
Холбоотой мэдээ
-
Уржигдар 14 цаг 29 мин
-
Уржигдар 14 цаг 21 мин
-
Уржигдар 08 цаг 55 мин
-
Уржигдар 08 цаг 50 мин
-
Уржигдар 08 цаг 46 мин
-
Уржигдар 08 цаг 41 мин
-
Уржигдар 08 цаг 38 мин
-
Уржигдар 08 цаг 55 мин
-
Уржигдар 08 цаг 46 мин
-
Уржигдар 08 цаг 38 мин