УСУГ: “Усны үнэ цэнэ, үйлчилгээний бодит өртгийн талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг сайжруулж, хэвшил хандлагыг өөрчлөх
Энхтөр
/
2023-09-13
Мянганы сорилтын II Компакт гэрээний хүрээнд “Усны үнэ цэнэ, үйлчилгээний бодит өртгийн талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг сайжруулж, хэвшил хандлагыг өөрчлөх” төслийн дизайныг боловсруулж буй Монголын МСС-ийн зөвлөх Азийн сан нь Ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээг сайжруулахад чиглэсэн ажлын дизайны төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Хэлэлцүүлгийг АНУ-ын Мянганы сорилтын корпорацын Жендэр, нийгмийн оролцоог хангах асуудал хариуцсан захирал Шэрон И.Рожерс, Азийн сангийн Суурин төлөөлөгч Марк Кэйниг нар нээлээ.
 
Уулзалт хэлэлцүүлэгт УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтэс, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл, УСУГ, ОСНААУГ, хувийн конторуудын төлөөлөл оролцож байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.21.44.134)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.