Зам тээврийн осол гарч ХОЁР ИРГЭН нас барж, 37 иргэн ЭМНЭЛЭГТ ХҮРГЭГДЖЭЭ
Үйл явдал
/
2024-03-29

Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн нутаг аймгийн төвөөс урд зүгт 35 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 35 км-т орших Ногоон дов гэдэг газарт хоёр автомашин мөргөлдөж, ачааны автомашины бүхээгт нэг хүн хавчуулагдсан тухай  дуудлагыг Онцгой байдлын газар гуравдугаар сарын 29-ний 10:01 цагт хүлээн авсан байна. 

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, салбарын  алба хаагчдыг очиход Өмнөговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан "ФАВ СА4250" загварын зүтгүүр, Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн чиглэлд  38 ажилтанг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобустай мөргөлдөж, ачааны автомашины төмөр хийцэд жолооч хавчуулагдсан байсныг 30 минут ажиллан эсэн мэнд гаргажээ. Жолоочийг аймгийн Эрүүл мэндийн төвийн Гэмтлийн тасгийн эмчид хүргэж өгөв.

Автобусны жолооч 36 настай эрэгтэй, туслах жолооч 44 настай эрэгтэй нар нас барсан байсныг Цагдаагийн газрын мөрдөнчид тус тус хүлээлгэн өгсөн. Мөн тус автобуст зорчиж яваад бэртэж, гэмтсэн  18 ажилтанг аймгийн Нэгдсэн эмнэлэгт авчирч эмнэлэгийн тусламж үйлчилгээг үзүүлж, Улаанбаатар хот руу тээвэрлэх ажиллагааг зохион байгуулж байна гэж ОБЕГ-аас мэдээлэв.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
1
0
0
1
2
Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.47.167)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.