ДАЛАЙН ЗАХИРГААНААС өмнөх жилийн 350 саяын ажлын үр дүн гараагүй байхад дахин 105 саяар УСНЫ МОТОЦИКЛ авах гэнэ!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2024-03-30

Зам тээврийн, хөгжлийн яамны харьяа Монгол улсын Далайн захиргаа улсын төсвийн 105 сая төгрөгөөр ЧИРГҮҮЛТЭЙ УСНЫ МОТОЦИКЛ худалдан авах тендер зарлажээ. Мотоциклийг чиргүүлийн хамт Хөвсгөл далайд ашиглах зорилготой аж.  Эргүүл хамгаалалтын чиглэлээр ашиглах уг бараа нь 2023-2024 онд үйлдвэрлэсэн, Yamaha, Seadoo брэндийнх байх ёстой. Jet 4 такт төрлийн хоёр хүний суудалтай, бензин хөдөлгүүртэй, 320*120*120 хэмжээтэй, ачиж тээвэрлэх чиргүүлтэй, нэг жилийн баталгаатай байх зэрэг шаардлагыг тавьжээ.

Хөвсгөл нууранд эргүүл хамгаалалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилготой чиргүүлтэй мотоциклийг гэрээ байгуулснаас 60 хоногийн дотор Сүхбаатар дүүргийн найдугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Лагшин төвд хүлээж авна гэжээ. Далайн захиргаанаас өмнөх жил “Усан тээврийн хяналтын пост, зогсоолыг Архангай аймгийн Өгий нуур, Ховд аймгийн Хар ус нууруудад байгуулна гэж 100 сая төгрөгийн зураг төсвийн ажил, 2023 оны 04 сарын 30-нд Хөвсгөл аймгийн Хатгалд тусгай зориулалтын завины зогсоол байгуулна гэх утгаар 250 сая төгрөгийн тендерүүдийг тус тус зарлаж байсан ч ямар үр дүнд хүрсэн нь одоо ч тодорхойгүй байгаа. Энэ удаад мөн л 105 сая төгрөгийг өмнөх шигээ хэрэггүй зүйлд зарцуулах вий...!!!

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.97.14.87)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.