СХД-ИЙН ЭВДЭРЧ ГЭМТСЭН ЗАМ ТАЛБАЙ, ЯВГАН ХҮНИЙ ЗАМЫГ ЗАСВАРЛАЖ, САЙЖРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

Хурлын эхэнд нийт удирдлагууд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын өмнөх хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлттэй танилцав. Мөн дүүргийн Худалдан авах ажиллагааны алба, Төлөвлөлт гүйцэтгэл удирдлагын хэлтэс, Газрын 1,2-р алба, Цагдаа, Онцгой байдлын албаны удирдлагууд цаг үеийн нөхцөл байдлыг илтгэж, санал солилцлоо.

Хурлын үеэр Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай нийт удирдлагуудад 2024 оны тохижилтын ажлын төлөвлөгөө батлагдсантай холбогдуулан байгууллагууд хэрэгжилтийг хангаж, ажлаа эрчимжүүлж ажиллах, Хүүхэд, багачууд, оюунтан залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн спорт заал болон бусад спортын талбайг нээлттэй болгох тооцоо судалгааг хийж танилцуулах, Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/348 дугаар захирамжийн дагуу Хаврын их цэвэрлэгээг 04 дүгээр сарын 08-19-ний өдрүүдэд зохион байгуулах, Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд эвдэрч гэмтсэн гэрлийн шон, авто замын тэмдэг, тэмдэглэгээ, тоглоомын талбай, хайс хашлагыг засварлах угаах нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж ажиллах шаардлагатай байгааг хэллээ.

Мөн дараах хэд, хэдэн үүрэг даалгаврыг өглөө

.

- Худалдан авах ажиллагааг зохион байгуулахад шаардлагатай техникийн тодорхойлолт, техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, ажлын даалгаврыг худалдан авах ажиллагааг зохион байгуулах байгууллагуудад хүргүүлж, ажлаа эрчимжүүлж ажиллах

 

- Замын хөдөлгөөний ачаалал ихэсч байгаатай холбогдуулан иргэдийг зам, тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хөтөлбөр, уриалга гаргаж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах

- Дүүргийн хэмжээнд эвдэрч гэмтсэн зам талбай болон явган хүний замын тооцоо, судалгааг гаргаж, засварлах, сайжруулах ажлын төлөвлөгөө боловсруулж танилцуулах

- Ил гарсан цахилгааны утсыг цэгцлэх ажлыг зохион байгуулж, аюулгүй байдлыг хангах

- ТҮЦ, ил задгай худалдаа үйлчилгээг цэгцлэх ажлуудыг зохион байгуулах

- Автозамын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээний дагуу газраа зориулалтын бусаар ашиглаж, ажил, үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдэд мэдэгдэл хүргүүлж, зөрчлийг арилгах

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.155.235)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.