Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайн санаачилгаар СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙН ӨВЛӨН УЛАМЖЛАГЧДЫН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Тус дүүрэгт шилдэг өвлөн уламжлагчид олон байдгаараа бусад дүүргүүдээс онцлогтой. Зөвлөгөөнд соёлын биет бус өвийн 7 ай савын төрлөөр өвөө тээж, ирээдүй хойч үедээ түгээн дэлгэрүүлж, өвлүүлэн уламжилж яваа 300 гаруй өвлөн уламжлагч оролцсон юм.

Соёлын биет бус өв бол хүний оюун санаагаар дамжиж уламжлагддаг үнэт зүйл. Энэхүү нандин өвийг Соёлын биет бус өвийг хамгаалах нэгдмэл зорилго, нийтлэг үнэт зүйлтэй хүмүүсийн харилцаа холбооны үндэсний сүлжээг бэхжүүлж, тэдний оролцоотой тогтвортой байдлыг хангах явдал чухал байдаг.

Ялангуяа өвийн үнэт хэв шинжийг олон түмэнд ойлгуулж, үнэ цэнтэй болохыг тайлбарлаж мэдүүлэх нь иргэдэд соёлын биет бус өвд хүндэтгэлтэй хандах үзэл санааг төлөвшүүлж, улмаар өвлөн уламжлах сонирхлыг бий болгодог. Энэ нь соёлын биет бус өвийн оршин тогтнох чадварыг хадгалж үлдээх томоохон хөшүүрэг юм.

Тус зөвлөгөөнд Соёлын салбарын бодлого, хэрэгжилт, Соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчдыг бүртгэлжүүлж, биет бус өвөө түгээн дэлгэрүүлэх, шавь сургалт явуулах боломжийг дэмжих асуудал болоод соёлын өвийг хадгалах, хамгаалах, хөгжүүлэх бодлогыг Соёлын сайд Ч.Номин танилцууллаа. Соёлын яамны СӨБХЗГ-ын дарга Б.Даваацэрэн, Соёлын өвийн үндэсний төвийн захирал Н.Энхбат нар оролцогч өвлөн уламжлагчдыг ай савын төрлөөр ангилан “Сонгинохайрхан дүүргийн соёлын өвийн нөөц” “Соёлын өвийн бодлого” сэдвүүдээр илтгэл тавьж,

-Соёлын биет бус өвийг өвлөн уламждагчдыг дэмжих, тоог нэмэгдүүлэх;

-Соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж;

-Соёлын салбарын бодлогод биет бус өвийн чиглэлээр тусгуулах санал гэсэн хэсгүүдээс бүрдэн санал зөвлөмж, нэгдсэн дүгнэлтүүд гаргалаа

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.22.250.172)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.