УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн Өлзийт сумын иргэдтэй уулзаж Монгол улсын их хурлаар хэлэлцэж байгаа асуудал, хууль тогтоомжийн талаар мэдээлэл өглөө
Үйл явдал
/
2024-04-16
Ажилч хичээнгүй Өлзийт сумынхаа иргэдтэй уулзаж Монгол Улсын Их хурлаар хэлэлцэж байгаа асуудлууд, хууль тогтоомжийн талаар мэдээлэл өглөө.
Төрийн бодлогод тусгах үнэтэй олон санал санаачлага гаргаж нээлттэй ярилцсан уулзалт боллоо.
Өндөр настан Н.Цэдэвсүрэн: Хилийн цэрэг яагаад тагнуулгүй болсон юм гэж асуугаад зогсож байгаа хууль зүйн сайд байгаад харамсаж байна. Хил ямар байгааг хууль зүйн сайд өөрөө зарлалаа. Хил дээр цэрэг байсан хүний хувьд харамсаж, санаа зовж байна.
-Залуу малчдыг төрөөс дэмжих хэрэгтэй. Ахмад малчид бол тэтгэвэрээ авч байгаа. Гэтэл залуу малчдын хариулж байгаа мал нь үнэгүй шахам болсон учир амьдрал нь хүнд байна
-Хоршоо байгуулах юм байна. Хоршооны гишүүн хүнд л зээл олдох нь. Бас л далд санаатай хууль
-П. Баяраа: Монгол Улсад олон хүнд хэцүү хэргүүд гардаг болж. Цаазын ялыг сэргээх тал дээр УИХ ярилцаж байгаа юу. Авилгачдыг өршөөх өчиггүй болгомоор байна.
Ардчилсан нам, Ардын нам гэж ялгахгүйгээр шударга бусын хонгил, авлигын сүлжээтэй хатуу тэмцэхийг Өлзийтийн иргэд захилаа.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.15.3)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.