Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг хэлэлцүүллээ

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд хөгжлийн бэрхшээлтэй хүний үндсэн эрхийг баталгаажуулж, хамгаалах, эрхийг хангахад чиглэсэн холбогдох зохицуулалтыг хариуцах этгээд зэргийг бусад салбар хуулиар зохицуулах, хуулийн давхардал, хийдлийг арилгах, үүрэг, хариуцлагыг тодорхой болгох зорилгоор Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг шинэчлэн найруулах хэрэгцээ шаардлага бий болсон.

Түүнчлэн Улсын Их Хурлын Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай 2021 оны 12 дугаар тогтоолын хавсралтын 104 дүгээрт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хүний эрхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг батлахаар заасан.

Энэ хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг 2023 оны 11 дүгээр сард Хууль зүй, дотоод хэргийн сайдтай хамтран баталсан.

Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга бөгөөд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үндэсний зөвлөлийн дарга Д.Амарбаясгалан 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр зөвлөлийн хурлын үеэр тус хуулийн төслийг яаралтай горимоор Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх шийдвэрийг гаргасан.

Хуулийн төслийг төр, төрийн бус байгууллагад 10 удаа хэлэлцүүлсэн бөгөөд ирүүлсэн саналыг Хууль, тогтоомжийн тухай хуульд нийцүүлэн тусган ажиллалаа.

Хууль, тогтоомжийн тухай хуульд заасны дагуу төрийн байгууллагуудаас санал авахаар хүргүүлсэн бөгөөд хуулийн төслийг ХНХЯ-ны цахим хуудаст байршуулсан билээ.,

Түүнчлэн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр ХНХ-ын сайд Х.Булгантуяа хуулийн төслийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд, төрийн бус байгууллагад дахин хэлэлцүүлж санал авлаа.

Хуулийн төслийг ирэх сард багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр ажиллаж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.190.113)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.