Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын санаачилгаар төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуй нэгжийн уялдаа холбоог сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Хүүхэд залуучуудын театрт "Ажил олгогчдын зөвлөгөөн"-ийг зохион байгуулж, тус дүүргийн ажил олгогч, үйлдвэрлэгчдийн төлөөлөл болох 760 гаруй хүн оролцлоо.
Арга хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар оролцож "Хөдөлмөр эрхлэлтийн бодлого, нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл" сэдвийн хүрээнд илтгэл танилцуулж, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах сэдвээр өрнөсөн хэлэлцүүлэгт мэдээлэл, хариулт өглөө.
Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 2024 оны байдлаар хөдөлмөрийн насны хүн ам 228535, хөдөлмөрийн насны ажилгүй иргэд 7749, хөдөлмөр эрхэлж буй хүн ам 118287, үүнээс хувиараа хөдөлмөр эрхэлж буй 9579 иргэн байна. Мөн 25836 ААН байгаагаас идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг жижиг, дунд үйлдвэр эрхлэгч 5187 байдаг байна.
Одоогийн байдлаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст 250 ААН-ийн 1000 гаруй нээлттэй ажлын байр бэлэн байгаа ба ажил олгогчоос 7 хоног тутам 250 гаруй ажлын байрны захиалга ирдэг байна.
Арга хэмжээний үеэр ажил олгогчдын төлөөлөл бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр борлуулж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс иргэдийг ажилд зуучлах, зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүллээ.
-
9 цаг 24 мин
-
9 цаг 38 мин
-
Уржигдар 23 цаг 32 мин
-
Уржигдар 16 цаг 35 мин
-
Уржигдар 14 цаг 03 мин
-
Уржигдар 13 цаг 30 мин
-
Уржигдар 13 цаг 02 мин
-
Уржигдар 13 цаг 00 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 11 цаг 40 мин
-
Уржигдар 11 цаг 40 мин
-
Уржигдар 11 цаг 37 мин
-
Уржигдар 11 цаг 35 мин
-
Уржигдар 11 цаг 24 мин
-
Уржигдар 11 цаг 37 мин
-
Уржигдар 14 цаг 03 мин
-
Уржигдар 11 цаг 40 мин
-
Уржигдар 13 цаг 30 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 23 цаг 32 мин
-
Уржигдар 16 цаг 35 мин
-
Уржигдар 10 цаг 27 мин