АН-ын ПАМПЕРСТАЙ ЖААЛУУД уул үзэлгүй хормой шууж, ус үзэлгүй гутлаа тайллаа!!
З.Батхуяг
Сонгууль-2024
/
2024-05-22

Хуульд зааснаар сонгуульд оролцох эрхээ авсан улстөрийн нам эвслүүд 45 хоногийн өмнө нэр дэвшигчдээ тодруулж, олон нийтэд мэдэгдэх ёстой. Энэ дагуу эрх баригч МАН, сөрөг хүчин АН, гуравдагч хүчин болсон ХҮН, улстөрийн намуудын нэгдэл “ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ”, Үнэн ба зөв намууд нэр дэвшчигдээ тодрууллаа.  Дүрэм ёсоор АН, МАН-ын бага хурал, үндэсний бодлогын хороогоос ямар ямар хүмүүсийг нэр дэвшүүлэх нь иргэдийн гол анхаарлын төвд байв. Учир нь Монголчуудын аж амьдрал хийгээд төр засгийн бодлого энэ намтай салшгүй холбоотой учраас хэн хэн нэр дэвших нь гишүүд дэмжигчддэд нь ч, сонгогчдод нь ч хамааралтай юм.  

Нэр дэвшихээр горилж байсан залуучууд, лидерүүд, мөнгөтэй хүмүүст ч хамаатай байдаг юм. Эрх баригч намынхан жагсаалтын 30 нэр дэвшигчээ өмнө нь ямар нэг асуудалд оролцож байгаагүй шинэ хүмүүс, эрдэмтэд, залуучуудыг түлхүү оруулж ирсэн нь ОЛОН НИЙТЭД илтэд таалагдав. Мөн муу нэртэй, луу данстай Сү.Батболд, Х.Болорчулуун, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд асан Д.Сарангэрэл нарын хүмүүсээ тоглоомын тойргоос гаргасан нь мөн л “оноо авах” алхам болов.

Харин сөрөг хүчин Ардчилсан намынхан нөгөөх нь 15 толгойтой атгаалжин хар мангас мэт жижиг ханлиг бүлгүүдийнхээ төлөөллийг багтаах гэж дотроо зодолдож, ус цацуулж, өс сануулав. Ингэж бужигнасны эцэс 48 жагсаалтын нэр, 78 тойргийн дэвшигч нар тодров. Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг тэргүүтэй лидерүүд, ахмадуудаа мөнгөгүй, хүчгүй залуучуудаа тойрогт дэвшүүлэн золигт гаргаад, харин намын дарга нь жагсаалтын эхэнд эрэмбэлэгдэн, мөнгөтэй бизнесменүүдээ “халаасандаа оруулчихав”. Хамгийн ноцтой нь жагсаалтын дээгүүрт бичигдэнэ гэж бодож зүүдлэж явсан АН-ын залуучуудын кареарь нь ч бас дуусчихав. Зарим нь тойрог, жагсаалтын байраа ч дээрэмдүүлчихсэн гэж хэл ам хийж эхэлсэн. Тодруулбал АЗХ-ны ерөнхийлөгч Б.Ган-Очир, АЭХ-ны тэргүүлэгч Х.Номингэрэл нар тойрог ч үгүй, жагсаалт ч үгүй хоосон хоцорсон бол П.Нүрздэв, М.Чимэддорж,  нарын тойрог, жагсаалтын асуудал хөндөгдсөн учир тэд нэр дэвшихээс татгалзаад байна.

 

Наанаа намдаа гомдож, тойргоо чамлаж байгаа ч цаанаа намаа ялагдуулах алхамыг ҮГСЭН ТОХИРЧ эхлүүлж байгаа нь Ардчилсан намыг хүчгүй, бодлогогүй, залуучууддаа боломж олгодоггүй, мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүст үйлчилдэг хэмээн харагдуулж хагаралдуулах зорилго өвөртөлж байгаа нь илт юм. Тэд ялагдаж ч сураагүй, өөрийгөө ч олоогүй нөхдүүд байж улс орныг жолоодох, төрийн эрх барилцахын төлөө ийнхүү улайрч байгаа нь 1980-д оны тарчиг ядуу амьдрал, өсөхийн өлөн нь арилаагүй гэдгээ батлав.

Тэд нам дотроо ч ялагдаж, унаж сураагүй нь харамсалтай. Тэгсэн мөртлөө Ардчиллыг аварна хамгаална гэж том ярьж, сүржин мэдэгддэг. Уул үзээгүй хормой шууж, ус үзээгүй гутлаа тайлж, сонгуулийн үнэр ч аваагүй байж тойргоосоо татгалзаж байгаа нь цаанаа нэг л муу үрдэнтэй бодлого мэт. Чамлахаар ЧАНГА АТГА гэдэг дээ, эрчүүд минь! Тэд яг өлгийтэй хүүхдүүд шиг дуу дуугаа аван орилолдож, шил шилээ даран мандатаасаа татгалзаж байна. Биеэ засаж чадаагүй хүмүүс төр засна гэж байдаггүй юм. Лу.Гантөмөр дарга тэднийг яг ийм үйлдэлтэй нь хамт ГУДАМЖИНД ҮЛДЭЭЖ хатаах хэрэгтэй. Алдсан боломжоо ашиглаж чадахгүй гомдолж байхаар дахиад дөрвөн жил ГУДАМЖИНД ЛААЗ өшиглөж, МАН-ын мангар бодлогод дарлуулаад, идэх хоолгүй, гэдсээ гурав зангидаад хэвтэж байх нь АН-ын гомдогсдод тохирох аж!!

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл: (3)
Таны IP: (44.222.64.76)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
baagii (66.181.160.48) 2024-05-24 08:25:53
mongol uls avilga hulgai shudarga busaasaa salah gej uil tamaa uzej baihad AN ymarch aluurch hudalch hulgaivhaa namaasaa zailuulaaguigeer barahgui gadniihnii hatgaasaar elbegdorjiin dohiogoor baahan hulgaichuud jagsaaltand nuugdaad orj irj bna iimd AN s gants ch hunii ners namiin neriig gantsiigch duguilalgui uls dayaraa AN n ard bui elbegdorjtoi temtsey
(66.181.191.237) 2024-05-22 11:26:20
ardchilsan nam dugnelt xiij yaraltai daxin xumuusee devshuulex xeregtei gantomor ooroo toirogt devshij manlalilax xeregtei
АН гишүүн (202.55.188.83) 2024-05-22 11:02:41
Яг зөв хэллээ