Эх орны эр цэрэг хүүтэй гэдгээрээ бахархаж яваарай, ээж минь
Үйл явдал
/
2024-06-14

Төв аймгийн Зуунмод сум орох замд тээвэрчдэд замч хийдэг нэгэн хайрхан бий. Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн хугацаат албаны дайчид өдөр бүр тэр хайрхны он, сар, өдрийг нь шинэчилж, замчдад тусалсаар хэдийн хэдэн арван жил өнгөрчээ. 2024 оны 06 дугаар сарын 14-ний өглөө хайрхны он, сар солих дайчдын гэрэл зургийг авах болоход тэдний дунд төрсөн өдөр нь тохиож байсан нэгэн байлдагч байсан нь Оюун-Эрдэнийн Батболд. Байлдагчийнхаас гадна түүний ижий Э.Оюун-Эрдэнийн ч мөн төрсөн өдөр нь гэнэ. Хүүгийнх нь 19, ээжийнх нь 38 насны төрсөн өдөр ажээ. Хайрханы сар, өдрийг сольсон түрүүч, байлдагч нар өглөөний ургах нарыг өндөр хайрхнаас угтах нь сэтгэл санаа өргөхөөс эхлээд эх дэлхийгээ хайрлах сэтгэгдлийг төрүүлж байдгийг онцолно лээ.

Тэд бас өнөөдөр төрсөн өдөр тохиож буй онжавтаа алга ташин баяр хүргэж, эр цэргийн албанд, тэгээд бүр энэ дэлхийд дуу хадаан мэндэлсэн түүхт өдрөө хайрхны өвөрт сольж зогссон нь азтай хэрэг шүү хэмээж, “Нэгтгэл маань эндээс сайхан харагддаг” гэцгээв.

Байлдагч О.Батболдын хувьд Өмнөговь аймгийн Даланзадгад сумынх, цэргийн албанд ирэхээсээ өмнө аймгийнхаа Политехникийн коллежийг цахилгаанчин мэргэжлээр дүүргэжээ. Тэр ээж, гурван дүүгийн хамт амьдардаг. Ээж нь өдгөө Дундговь аймгийн Өлзийт суманд оторлож яваа, мал маллах нь цаг наргүй ажил учраас цэргийн тангараг өргөсөн хүү дээрээ хараахан ирж амжаагүй яваа гэнэ. Харин 06 дугаар сарын 20-ноос хойш ирэх сураг гарсныг ч хүү нь баяртайгаар өгүүлж байлаа.

Байлдагч О.Батболд цэргийн албанд ирээд нутаг нутгийн олон эрчүүдтэй нөхөрлөж байгаагаас амьдралын нарийн зүйлээ итгэн ярилцдаг нь байлдагч Б.Мөнх-Оргил, П.Мөнхсүлд нар гэнэ. Цэргийн албанаас авсан хүмүүжил, төлөвшил нь түүнд сайхан чанар үлдээж байгааг ч дурдаж, их говьдоо малаа хариулан амьдран суугаа хайрт ээж Э.Оюун-Эрдэнэдээ төрсөн өдрийн мэнд хүргэж, Билгүүнтөгс, Бүрэнтогтох, Туяажаргал дүү нартаа хайртай шүү гэж

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.22.70.101)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.