Сүүлийн жилүүдэд иргэдийн гадаадад аялах, суралцах, ажиллаж амьдрах сонирхол нэмэгдсэнтэй холбоотойгоор залилангийн гэмт хэрэг ихээр бүртгэгдэх болсон талаар Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээллээ.
Иргэд гадаад улсыг зорихоор эд хөрөнгөө барьцаанд тавьж, бусдаас зээл, тусламж авч “Виз найдвартай гаргана” гэх зарт итгэж энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсоор байгаа аж.
Тодруулбал Улаанбаатарт оршин суух хаягтай иргэн У нь “БНСУ-д виз гаргадаг хүн байна урьдчилгаа дөрвөн сая төгрөг шилжүүлээд найдвартай виз гаргана” гэж олон удаагийн үйлдлээр 170 гаруй иргэнийг залилсныг цагдаагийн байгууллагаас илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм байна.
Тиймээс иргэд та бүхнийг бусдад залилуулж, эдийн засаг, цаг хугацаагаар хохирохоос урьдчилан сэргийлж, аливаа үйлдэл хийхээсээ өмнө сайтар нягтлахыг анхаарууллаа.
Ямар ч төрлийн гэрчилгээ, виз, үнэмлэхийг хувь хүн гаргадаггүй болохыг цагдаагийн байгууллагаас анхааруулав.
-
3 цаг 21 мин
-
3 цаг 25 мин
-
10 цаг 22 мин
-
Өчигдөр 17 цаг 45 мин
-
Өчигдөр 17 цаг 34 мин
-
Өчигдөр 17 цаг 30 мин
-
Өчигдөр 13 цаг 18 мин
-
Өчигдөр 13 цаг 14 мин
-
Өчигдөр 13 цаг 14 мин
-
Өчигдөр 10 цаг 38 мин
-
2024-09-27
-
3 цаг 21 мин
-
Өчигдөр 17 цаг 45 мин
-
Уржигдар 14 цаг 46 мин
-
Өчигдөр 12 цаг 36 мин
-
2024-09-27
-
Өчигдөр 13 цаг 14 мин
-
2024-09-27
-
Уржигдар 09 цаг 44 мин