ЭМДЕГ-ын дарга Л.БЯМБАСҮРЭН нарыг АВЛИГА АВСАН гэх үндэслэлээр БАРИВЧИЛЖЭЭ

Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн, тус газрын хэлтсийн дарга Төвшин нарыг АТГ-аас яаралтай абривчилж саатуулсан байна. Тэднийг бусдаас авлига авсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн, төсвийн мөнгийг зориулалт бусаар зарцуулсан, даатгалын сангийн мөнгийг хууль бусаар олгосон гэх хэд хэдэн үндэслэлээр шалгаж, Эрүүл мэндийн сайдын шуурхай хуралдааны үеэр баривчилсан байна. 

Л.Бямбасүрэн нь Эрүүл мэндийн дэд сайд, МАН-ын дэргэдэх Социал демократ эмэгтэйчүүдийн холбооны дэд ерөнхийлэгч зэрэг нам улс төрийн удирдах албыг хашиж байгаад сүүлийн дөрвөн жилд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг удирдаж, гүйцэтгэлээр санхүүжих шинэ хуулийг хэрэгжүүлэхэд бодлогын түвшинд хангалттай сайн ажилласан нэгэн юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (44.220.184.63)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.