Төв аймгийн Баян сумын нутаг дарь нээлттэй хаалттай хорих 415-р ангийн хоригдлуудыг хууль бусаар дайчлан БАТАРЕЙ ХУРИМТЛУУРЫН СТАНЦЫН АЖИЛД оролцуулж байхад 20 орчим насны нэгэн хоригдол амь эрсэджээ. Дээрх золгүй хэргийг 415-р хорих ангийн удирдлагууд болон барилгын ажил гүйцэтгэгч БНХАУ-ын компанийн удирдлагууд ихэд нууцлаж байгаа аж. Эх сурвалжийн өгч буй мэдээллээр тус хорих ангийг 15 орчим хоригдлыг албадан ажиллуулж байгаа гэв. Харамсалтайгаар нас барсан хохирогчийн ар гэрийнхэн гомдолтой байгаа ч хорих ангийн дарга нар тоохгүй байгаа гэлээ.
Багануур дүүрэгт 5 га талбайд 50 мВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцыг барьж буй. Тус станцын ирэх 11 дүгээр сарын 30-нд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд барилгын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байна. Тус станцыг барилгыг БНХАУ-ын “Энвижн”компани ерөнхий гүйцэтгэгчээр, туслан гүйцэтгэгчээр дотоодын “Монхорус Интернэшнл” компани ажиллаж байна. БНХАУ-ын “Энвижн"компанийн олон улсын төслийн захирал Ховард Жин “Манай компани нь сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, салхин сэнс, эрчим хүчний хуримтлуур буюу батарей үйлдвэрлэгч дэлхийн томоохон компаниудын нэг юм. Нийслэлийн Засаг даргын тамгын газраас хэрэгжүүлж буй Багануурын дэд станцын дэргэдэх 50 мв/200мв.ц-ын хүчин чадалтай эрчим хүчний хуримтлуур станцын бүтээн байгуулалтын ажил явагдаж байна. Бид өвлийн эрчим хүчний оргил ачааллын өмнө энэхүү станцыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна” гэж байсан билээ.
-
Өчигдөр 11 цаг 38 мин
-
Өчигдөр 10 цаг 31 мин
-
Өчигдөр 10 цаг 19 мин
-
Өчигдөр 10 цаг 14 мин
-
Өчигдөр 10 цаг 08 мин
-
Өчигдөр 10 цаг 04 мин
-
Өчигдөр 11 цаг 38 мин
-
Өчигдөр 10 цаг 31 мин