Засгийн газраас ирэх дөрвөн жилд 14 том мега төсөл хэрэгжүүлэхээр УИХ-аар батлуулсан. Тэдгээрийн нэг нь “ЭРЧИМ ХҮЧНИЙ РЕФОРМ” юм. Монгол улс эрчим хүчээ гаднаас 95 хувийг нь импортлож авдаг. ОХУ Монгол улсад нйилүүлдэг эрчим хүчээ түр хугацаанд таслахад л манай улс өвлийн улиралд ТЭС ХӨЛДӨХ аюултай. Ийм учраас л ЭРЧИМ ХҮЧНИЙ СЭРГЭЛТ, ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУСГААР ТОГТНОЛ гээд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ байн байн яриад байгаа учир нь энэ.
Энэ салбарын реформ буюу шинэчлэлийг “ХҮНИЙ ГАРААР МОГОЙ БАРИУЛАХ” арга хэрэглэж ХҮН намын Т.Доржхандаар хийлгэж байгаа юм. Энэ салбар сүүлийн 34 жил алдагдалтай ажиллаж айл өрхийн хэрэглээг хангаж чадахгүйд хүрээд буйг Эрчим хүчний сайд Б.ЧОЙЖИЛСҮРЭН онцолсон юм.
Тэрбээр Эрчим хүчний салбарт 1,8 их наяд төгрөгийн урт хугацаатай зээл бий. 539,6 тэрбумын богино хугацаатай өр төлбөртэй. Цахилгаан эрчим хүчийг 280 төгрөгөөр үйлдвэрлээд хэрэглэгчдэд 125 төгрөгөөр дамжуулдаг. Айл өрхүүдийн 1м2 талбайг 506 төгрөгөөр тооцож халаадаг. Яг өнөөдрийн бодит өртөг 1300 төгрөг. Ийм учраас ЦАХИЛГААН, ДУЛААНЫ ҮНИЙГ нэмэх нь зөв. Яг хэдэн төгрөгөөр хэзээнээс нэмэх вэ гэдгийг МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГА нь Эрчим хүчний яаманд танилцуулна” гэв.
Энэ хүрээнд Монгол улсын урт хугацааны таван жилийн үндсэн чиглэлийн 4.2.7 дахь заалт, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 1.1.2.9-т “Эрчим хүчний дотоодын хэрэгцээг хангана” гэж заасны 1.7.1-т Эрчим хүчний өртөг шингэсэн тарифын тогтолцоог хэрэгжүүлж санхүүгийн алдагдлыг зохицтой түвшинд хүргэх гэсэн агуулгын хүрээнд “ХЭРЭГЛЭГЧДЭД БОРЛУУЛАХ ЦАХИЛГААНЫ ТАРИФЫГ 64 ХУВИАР”, “ХЭРЭГЛЭГЧДЭД БОРЛУУЛАХ ДУЛААНЫ ТАРИФЫГ 28 ХУВИАР” тус тус нэмэгдүүлэхээр болсон байна.
Манай улс эрчим хүчний импортод жил бүр дунджаар 400 гаруй тэрбум төгрөг зарлагадаж байна. Дулааны станцуудын насжилт 35-60 жил, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний насжилт 32-62 жил болж, 40 гаруй хувийнх нь ашиглалтын хугацаа дууссан гэдэг.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ "Эрчим хүчний салбарт зарим хатуу шийдвэр гаргахаас аргагүй байгаа. Эрчим хүчний салбарын хувьд үйлдвэрлэж байгаа өртөг зарж байгаа өртгөөсөө зөүүтэй байгаа. Энэ тохиолдолд эрчим хүчний салбар хэзээ ч ашигтай бизнес болж чадахгүй. Цаашдаа бид цэвэр эрчим хүчний салбар луу шилжихийн тулд үнийг индексжүүлэх шаардлагатай. Энийг хийхийн тулд аж ахуй нэгж болон иргэд дээр инфляц ямар дарамт үүсгэх вэ гэдгийг тооцоод үе шаттай хийхээс аргагүй.
Хэрвээ бид энэ хэвээр байвал эрчим хүч ашиггүй учраас хэн ч хөрөнгө оруулахгүй байгаад л байна. Эрчим хүчнийхээ салбарын боомыг нь тайлаад ДНБ-ээ тэлээд эрчим хүчний салбараа ашигтай болгоод хөрөнгө оруулагч болоод хувийн хэвшилд орох боломжийг нь нээгээд явах нь чухал. Бидэнд хоёр сонголт байгаа, мэдээж ирээдүйгээ харсан сонголт руу л явахаас өөр сонголтгүй” гэлээ.
-
Өчигдөр 08 цаг 53 мин
-
Уржигдар 19 цаг 30 мин
-
Уржигдар 15 цаг 06 мин
-
Уржигдар 13 цаг 07 мин
-
Уржигдар 11 цаг 04 мин
-
Уржигдар 11 цаг 01 мин
-
Уржигдар 09 цаг 27 мин
-
Уржигдар 13 цаг 07 мин
-
Уржигдар 11 цаг 01 мин
-
Уржигдар 19 цаг 30 мин
-
Уржигдар 11 цаг 04 мин
-
Өчигдөр 08 цаг 53 мин
-
2024-12-05
-
Уржигдар 15 цаг 06 мин