Улаанбаатар хотын агаарын бохирдол нь дулааны цахилгаан станц, автомашин, гэр хороолол болон бусад эх үүсвэрээс үүдэлтэй. Тодруулбал, дулааны цахилгаан станц 44.2, гэр хороолол 31, автомашин 16.1, бусад эх үүсвэр 8.7 хувийг бүрдүүлж байгаа юм. Үүнээс дулааны цахилгаан станцыг хасаад, үлдсэнийг нь 100 хувь гэж үзвэл, агаарын бохирдлын 55.6 хувийг гэр хороолол, 28.9 хувийг автомашин, 15.5 хувийг бусад эх үүсвэр эзэлж байна. Агаарыг бохирдуулагч нь тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл, хүхэрлэг хий, азотын давхар исэл зэрэг юм. Үүнээс хамгийн их буюу тоосонцрын 52.3, азотын давхар ислийн 63.2 хувийг автомашин, нүүрстөрөгчийн дутуу ислийн 64.1 хувь, хүхэрлэг хийн 71.7 хувийг гэр хороолол бүрдүүлж буй. Агаарын бохирдол нь амьсгалын замын өвчлөлийн 53, уушгины хавдрын 40, хүүхдийн амьсгалын замын өвчлөл 24 хувийг бүрдүүлдэг.
2017 оны 01 дүгээр сарын 10-ний өдрийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар “УЛААНБААТ ХОТЫН АГААР, ОРЧНЫ БОХИРДЫГ ГАМШГИЙН ХЭМЖЭЭНД ХҮРСЭН” хэмээн үзэж УИХ, Засгийн газар, Хотын захиргаанд чиглэл өгөх тухай зөвлөмж гаргаж байв. Хотын агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Засгийн газар, хотын захиргаанаас “УТААГҮЙ ЗУУХ” төсөл, “НҮҮРС” хөтөлбөр, “Сайжруулсан шахмал түлш” зэрэг төслүүдийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ шинээр бүрдсэн Засгийн газар бүр “ГЭР ХОРООЛЛЫГ ОРОН СУУЦЖУУЛАХ” төслийг хэрэгжүүлсэн ч өнөөдөр аль нь ч үр дүнд хүрээгүй.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаанаас үзвэл “Манай улсад агаарын бохирдлын улмаас жил бүр 7139 хүн нас бардаг” болохыг тогтоожээ. 4.8 их наяд төгрөгийн алдагдал хүлээж байна.Энэ нь эдийн засгийн хохирлын хэмжээ Монгол Улсын ДНБ-ний 10 хувьтай тэнцдэг гэсэн үг. Гадаад орчны агаарын бохирдол: Гадаад орчны агаарын бохирдлын нөлөөгөөр жил бүр 2,839 хүн нас барж, 269 сая ам.доллар (905 тэрбум төгрөг) буюу Монгол Улсын ДНБ-ний 2.4%-тай тэнцэх хэмжээний эдийн засгийн алдагдал хүлээж байна. Эдгээр эдийн засгийн алдагдалд: Эрүүл мэндийн халамж, үйлчилгээний зардал нийт 2.4 сая ам.доллар (8 тэрбум төгрөг) бөгөөд түүний хамгийн өндөр хувийг харвалт, зүрх судасны өвчин эзэлж байна.
Бодит байдал ийм байхад Хотын захиргааныхан УХАРСАН ШИЙДВЭР ГАРГАЖ улсын төсвийн 2 ТЭРБУМ төгрөгөөр “Агаарын бохирдлыг бууруулах тоног төхөөрөмж” нэрээр “АХУЙН ХЭРЭГЛЭЭНИЙ ЗУУХ” худалдан авчээ.
Тодруулбал, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас улсын төсвийн 2.000,0000,000 төгрөгийн тендер 2024 оны 07 дугаар сарын 23-нд зарлахад 2024 оны 09 дүгээр сарын 13-ний өдөр “Экоресурс” ХХК 1 тэрбум 892 сая төгрөгийн үнийн санал өгч тендерт шалгарсан байна. Нийт 2200 ширхэг зуухыг Баянгол дүүргийн гэр хорооллын бүсийн айлуудад тараажээ.
Тухайн зуухны онцлог нь АМ НЬ НЯГТ ХААГДДАГ, үнсний томгуур нь тал бүрээсээ сайн битүүмжлэгдсэн, зуухны ам агаар сорох нүхээр улайлссан, үнс гадгаш унахаас бүрэн хамгаалсан, ашиглалтын явцад үүссэн эвдрэл гэмтлийг засварлах үйлчилгээ үзүүлэх боломжтой гэжээ. Зуухны яндан нь 100 мм-с багагүй диаметртэй, гэрийн тоонноос 700 мм-с доошгүй, өндөртэй байна гэж заажээ.
-
Өчигдөр 16 цаг 02 мин
-
Уржигдар 13 цаг 17 мин
-
Уржигдар 13 цаг 10 мин
-
2024-12-05
-
Уржигдар 13 цаг 10 мин
-
Уржигдар 13 цаг 17 мин