
USAID-н санхүүжилттэй Хөгжлийн Шийдэл ТББ-н хэрэгжүүлж буй BEST хөтөлбөрөөс ЖДҮХС-ийн хөнгөлөлттэй зээл зарлагдсантай холбогдуулан “Бизнес төсөл боловсруулах” сургалт зохион байгуулав.
Сургалтад ЖДҮХС, ХЭДСан болон арилжааны банкуудаас зээл авахаар төлөвлөж буй жижиг, дунд бизнес эрхлэгчид хамрагдлаа.
Уг арга хэмжээнд Жижиг, дунд үйлдвэрийн газрын Зээл төслийн хэлтсийн дарга Н.Энхтөр оролцож “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль, Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч гэж хэн бэ, Хөнгөлөлттэй зээлийн нөхцөл, Төслийн материал бүрдүүлэхэд анхаарах зүйлс” зэрэг сэдвийн хүрээнд танилцуулга хийж, оролцогчдын сонирхсон асуултад хариулт өгсөн юм.
Тус хөтөлбөрийн зүгээс ЖДҮ-үйлчилгээ эрхлэгчдийн бизнесийн тогтвортой байдал, бизнесийн өсөлтийг дэмжих, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг дэмжих, хөнгөлөлттэй зээл болон төсөл хэрхэн бичих талаар зөвлөгөө мэдээлэл өгөх ажил тогтмол зохион байгуулж байна.






Холбоотой мэдээ
-
2025-04-30
-
2025-04-29