БУРХАН БАГШИЙН ИХ ДҮЙЧЭН ӨДӨР ДАМИР ХҮҮ ЭХНИЙ ХАГАЛГААНДАА ОРЛОО
Б.НОРОВНЯМ
/
2024-05-24

Энэ ажлын хүрээнд 2023 онд Өмнөговь аймгийн харьяат хүнд түлэгдэлтэй гэж оношлогдсон Б.Үүрийнгэгээ охиныг үнэ төлбөргүй эмчилсэн. Охины бие өдрөөс өдөрт эрүүлжиж цовоо сэргэлэн, өсөж байна.

May be an image of 1 person, baby and text

Жижиг, дунд үйлдвэрийн газраас хүнд түлэгдэлтэй бага насны хүүхдийн судалгааг хийж, Баян-Өлгий аймгийн харьяат Еркебулан овогтой Дамир хүү сонгогдсон юм. Хүү ээжийн хамт өнгөрсөн долоо хоногт БНСУ-ыг зорьсон. Хоёр настай Дамир хүү одоогоос жил орчмын өмнө нүүр, 2 гар, хүзүү, цээж хэсгээр 45%-тай 3В зэргийн хүнд түлэгдсэн бөгөөд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харьяа Түлэнхийн төв эмнэлэгт эрчимт эмчилгээний тасагт 28 хоног ухаангүй байж, эмийн эмчилгээ болон нөхөн сэргээх хагалгаанд 4 удаа ороод байгаа юм.

May be an image of 2 people and baby

Дамир хүү Бурхан багшийн их дүйчэн өдөр буюу өнөөдөр эхний хагалгаандаа орсон, эмчилгээ хийгдэж байна

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (52.14.125.232)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.