Хотын иргэд УТААНДАА ХОРДОЖ, зам дээр халтирч, хөдөөнийхөн нь цас зуданд хэдэн малаа барж, төрийн албан хаагчид нь өдөр шөнөгүй ажиллаж байхад САЙД, ДАРГА нарын ТАНСАГЛАЛ, ЗУГААЛГА л хэрээс хэтэрч, төсвийн мөнгийг ДУР ЗОРГООРОО ҮРЖ БАЙНА.
Үүний нэг жишээ нь Эдийн засаг хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүүгийн 2024 оны 10 сарын 25-нд гаргасан А/259 тоот “Зардал гаргах тухай” тушаал юм. Уг тушаалаар “Монгол улс, БНСУ хоорондын “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийн 4 дэх шатны хэлэлцээнд Сөүл хотод 2024 оны 11 дүгээр сарын 25-аас 12 дугаар сарын 01-ний хооронд оролцох тухай аж. Ингэхдээ 365 сая 526 мянга 460 төгрөгийг зарцуулахаар болсон байна. Үүнд:
Нийт 50 хүний онгоцны зардалд 62 сая 929 мянга, зочид буудлын зардалд 152 сая 883 мянга, зам хоногийн зардалд 50 сая 961 мянга, унааны зардалд 10 сая 192 мянга, уулзалтын өрөөний зардалд 88 сая 560 мянган төгрөгийг тус тус зарцуулахаар төсвийн задаргаа хийжээ.
УИХ-аас Төрийн хэмнэлтийн тухай хууль батлаж, улмаар гадаад, дотоод томилолт, аялал зугаалгыг хязгаарласан ч Эдийн засгийн хөгжлийн яамны эрх мэдэлтэн, бүдүүн дарга нарт ОГТХОН ч хамаагүй бололтой. Зуун ямаанд 60 ухна гэгчээр нэг уулзалт, хэлэлцээрт 50-60 хүн оролцож, ОНГОЦНЫ ТИЙЗ, ЗОЧИД БУУДЛЫГ ТӨЛБӨР, архи, ус ундаа, хоол, унааны зардалд 350 саяар нь үрэх ямар шаардлагатай байдаг юм бол !!
-
22 цаг 49 мин
-
Уржигдар 19 цаг 30 мин
-
Уржигдар 15 цаг 06 мин
-
Уржигдар 13 цаг 07 мин
-
Уржигдар 11 цаг 04 мин
-
Уржигдар 11 цаг 01 мин
-
Уржигдар 09 цаг 27 мин
-
Уржигдар 13 цаг 07 мин
-
Уржигдар 11 цаг 01 мин