АМГТГ-ын Б.ТҮВШИНЖАРГАЛ "ХАРМАГТАЙ"-н ордоос 1,2 сая ширхэг хувьцаа эзэшдэг нь АШИГ СОНИРХОЛЫН ЗӨРЧИЛТЭЙ үйлдэл юм!!
Сэдэв, асуудал
/
2024-11-28

Өмнөговь аймгийн Манлай сумын нутаг орших Хармагтайн ордын нөөцийг нарийвчлан тогтоох хайгуулын ажил үргэлжилж буй. Австралийн хөрөнгө оруулалттай “Занаду майнз” компани Хармагтайн ордын хайгуулын лицензийг 30 жилийн хугацаатай эзэмшиж байгаа. 2022 онд Занаду компани уг төсөл дээр Хятадын “Зижинь” уул уухайн групптэй стратегийн түншлэл байгуулж, хөрөнгө оруулснаар 14.9 хувийн эзэмших болсон юм.

“Занаду майнинг” ХХК-ийн 1,2 хувьцааг Ашигт малтмал, газрын тосны газрын Газрын тосны бүтээгдэхүүний газрын дарга Б.Түвшинжаргал гэгч нөхөр эзэмшиж байна.   Тэрбээр 2018 оноос 2021 он хүртэл “Монголын төмөр зам” ТӨХК-д газрын дарга, 2021 оноос Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Ашигт малтмал газрын тосны газар”-т орлогч дарга, 2022 оны 7 дугаар сараас өнөөг хүртэл Ашигт малтмал газрын тосны газарт Газрын тосны бүтээгдэхүүний газрын даргын алба хашиж байна.

Авлигатай тэмцэх газарт мэдүүлсэн оролого нь нэг жилд 187 сая, гэр бүлийн орлого нь 781 сая. 1,9 тэрбумын үнэд хүрэх нэг орон сууцтай. 100 саяын БЕНЗ машин хөлөглөдөг. 10 саяын өмчлөх 0,07 га газартай. 10 саяын үнэт эдлэлтэй. Бусдаас долоон саяын авлагатай гэжээ.

Энэ нь УИХ-аар 2012 онд баталсан “НИЙТИЙН АЛБАНД НИЙТИЙН БОЛОН ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗОХИЦУУЛАХ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ”  хуулийн 3.1.2-т заасан нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхолтой нэгэн гэсэн заалтад нийцэж байгаа юм.

Энэ мэт хуульд харшлах, иргэдэд халгаатай, амин хувьд ханилгаатай албан тушаалтныг АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗАРТ ажиллуулах нь ТӨРИЙН ХУУЛЬ ХЭРЭГЖДЭГГҮЙН тод жишээ гэж ойлгож болно.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.97.14.90)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.