
Шалгуулагчид элсэлтийн шалгалтад бүртгүүлэхдээ :
Зөвхөн өөрийн и-мэйл хаяг болон утасны дугаараа ашиглана.
3х4 хэмжээтэй цээж зургаа файлаар оруулна /Шаардлага хангаагүй зураг оруулсан тохиолдолд БҮТ-өөс зургийг устгах ба устгасан тохиолдолд дахин зөв зургаа оруулна/
Шалгалт өгөх аймаг, хотоо өөрөө сонгоно
Монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлүүдээс 2-оос багагүйг сонгож бүртгүүлнэ.
Элсэлтийн шалгалтын нэг хичээлийн төлбөр 5800 төгрөг байна. /Бүртгэлийн хугацаанд хичээлээ сонгож төлбөрөө төлсөн тохиолдолд бүртгэл баталгаажихыг анхаарна уу/
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн шалгалтад бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримт /өргөдөл, хүсэлт, эмчийн магадалгаа, тодорхойлолт/-ыг бүртгэлийн хугацаанд БҮТ-д ирүүлнэ.
Элсэлтийн шалгалтын шалгуулагчид та бүхэн мэргэжлийн сэтгэл зүйчээс сэтгэл зүйн зөвлөгөө авах бол БҮТ-ийн чатботоор сэтгэл зүйчтэй холбогдох боломжтой






Холбоотой мэдээ
-
Уржигдар 17 цаг 38 мин
-
Уржигдар 16 цаг 46 мин
-
Уржигдар 14 цаг 59 мин
-
Уржигдар 10 цаг 03 мин
-
2025-08-06
-
2025-08-04
-
2025-08-04
-
Уржигдар 10 цаг 03 мин
-
2025-08-06
-
Уржигдар 14 цаг 59 мин