
Монгол Улсын Их Хурлаар 2023 онд батлагдсан Боловсролын ерөнхий хуулийн 35.6 дугаар зүйлд “Боловсролын чанарыг гурван жил тутам олон улсын эрх бүхий байгууллагаар үнэлүүлнэ” гэж заасны дагуу OECD буюу Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ)-аас зохион байгуулдаг PISA 2025 сурлагын амжилтыг үнэлэх олон улсын судалгаанд үргэлжлүүлэн оролцохоор бэлтгэл ханган ажиллаж байна. Тус ажлын хүрээнд олон улсын судалгааны даалгавар, аргачлалыг таниулах, түгээн дэлгэрүүлэх болон дээрх шалгалт, судалгааны үр дүнг танилцуулах цахим сургалтыг 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 10 дугаар сарын 31-ний өдрийн хооронд бүсчилсэн байдлаар зохион байгуулах ба сургалтад аймаг, нийслэлийн боловсролын газар, хэлтсийн үнэлгээ хариуцсан болон судлагдахуун хариуцсан мэргэжилтнүүд, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага, ерөнхий боловсролын сургуулийн үнэлгээ хариуцсан менежер, ахлах ангид байгалийн ухаан (хими, физик, биологи, газар зүй), математик, мэдээлэл зүй, монгол хэл уран зохиол, гадаад хэлний хичээл заадаг багш нар хуваарийн дагуу хамрагдаж байна.
Мөн PISA сурлагын амжилтын нээлттэй даалгавар, аргачлалыг түгээн дэлгэрүүлэх арга хэмжээний хүрээнд 2024 оны 10 дугаар сарын 01, 2-ны өдрүүдэд түүвэрт сонгогдсон төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын 15 настай 1500 орчим суралцагчийг судалгаанд хамруулан, байгалийн ухаан, математик, унших чадварыг үнэлэх компьютерт суурилсан шалгалт, судалгааг зохион байгуулсан.






Холбоотой мэдээ
-
Уржигдар 20 цаг 25 мин
-
Уржигдар 20 цаг 20 мин
-
Уржигдар 20 цаг 11 мин
-
Уржигдар 20 цаг 09 мин
-
Уржигдар 20 цаг 06 мин
-
Уржигдар 17 цаг 13 мин
-
Уржигдар 17 цаг 12 мин
-
Уржигдар 16 цаг 53 мин
-
Уржигдар 11 цаг 37 мин
-
Уржигдар 09 цаг 40 мин
-
Уржигдар 09 цаг 36 мин
-
Уржигдар 20 цаг 20 мин
-
2025-04-30
-
Уржигдар 11 цаг 37 мин
-
2025-04-29