
Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр дүүргийн ЗДТГ-ын хурлын зааланд боллоо. Анхдугаар хуралдааныг шинээр сонгогдсон Төлөөлөгчдийн насаар хамгийн ахмад нь буюу Төлөөлөгч Д.Энхтуул удирдан, эхлүүллээ.
Анхдугаар хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэлээ. Үүнд:
1. Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар сонгогдон олонхын саналыг авсан тухай дүүргийн Сонгуулийн хорооны тогтоолыг танилцуулж, Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай;
2. Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай;
3. Дүүргийн Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх тухай.
Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шинээр сонгогдсон 25 Төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрсөн тогтоолыг танилцуулан, тэмдэг, үнэмлэхийн хамт гардуулж өглөө.
Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Н.Мандуул, дүүргийн Засаг даргаар Д.Наянбаяр нар тус тус нэр дэвшиж, 25 Төлөөлөгчийн 100 хувийн саналаар дэмжиж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид өргөн барихаар тогтоолоо.






Холбоотой мэдээ
-
Уржигдар 20 цаг 25 мин
-
Уржигдар 20 цаг 20 мин
-
Уржигдар 20 цаг 11 мин
-
Уржигдар 20 цаг 09 мин
-
Уржигдар 20 цаг 06 мин
-
Уржигдар 17 цаг 13 мин
-
Уржигдар 17 цаг 12 мин
-
Уржигдар 16 цаг 53 мин
-
Уржигдар 11 цаг 37 мин
-
Уржигдар 09 цаг 40 мин
-
Уржигдар 09 цаг 36 мин
-
Уржигдар 20 цаг 20 мин
-
2025-04-30
-
Уржигдар 11 цаг 37 мин
-
2025-04-29