Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020-2024 оны бүрэн эрхийн хугацааны Хүндэтгэлийн хуралдаан 2024 оны 10 дугаар сарын 10-ны өглөө 9 цагт эхэллээ.
Хүндэтгэлийн хуралдааныг ИТХ-ын дарга П.Нарантуяа үг хэлж нээлээ. 2020 оны орон нутгийн сонгуулиар байгуулагдсан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2020 оны 10 дугаар сарын 18-нд анхдугаар хуралдаанаа хийж 4 жилийн бүрэн эрхийн хугацаанд 40 удаа хуралдаж 158 асуудал хэлэлцэн, 131 тогтоол батлан гаргаж хэрэгжилтэд хяналт тавин ажилласан байна.
Өнөөдрийн дөчдүгээр хуралдаанаар дараах 4 асуудлыг хэлэлцэж байна.
Үүнд:
1.Дүүргийн сан нэмэгдүүлэх тухай,
2.Налайх дүүргийн 2024 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
3.Газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай,
4.Төрийн дээд одон медалиар шагнуулахаар тодорхойлох тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.
-
22 цаг 9 мин
-
Уржигдар 16 цаг 36 мин
-
Уржигдар 16 цаг 34 мин
-
Уржигдар 16 цаг 31 мин
-
2026-04-28
-
2026-04-28
-
2026-04-28
-
Уржигдар 16 цаг 31 мин
-
Уржигдар 16 цаг 34 мин
-
Уржигдар 16 цаг 36 мин