Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар Баян-Өлгий аймгийн засаг дарга Е.Зангарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гарчээ.
Е.Зангар нь 2024 онд Баян-Өлгийн аймгийн 19 дэх Засаг даргаар томилогдон ажиллаж эхэлсэн бөгөөд Ардчилсан Намаас аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдож байсан юм.
Тэрбээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн талаар "Ерөнхий сайд намайг Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлж байгаа юм байна. Үүнийг улс төрийн шийдвэр гэж харлаа. Шүлхий өвчин эхэлж бэлтгэл ажлаа хийж, тэмцэж байсан үед буюу зургаадугаар сарын 4-нд манай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн С.Зулпхар, аймгийн МАН-ын дарга нар аймгийн засаг даргыг огцруулж өг гэх үндэслэлээр Ерөнхий сайд уулзсан байсан.
Ийнхүү бид хоёр сар хагас хугацаанд шүлхий өвчинтэй тэмцэж байх хугацаанд манай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд нэг ч удаа утастаж өвчний талаар юу хийх үү гэж сэтгэл гаргаагүйд би эмзэглэсэн. Энэ нөхөд хоёр сар хагас хугацаанд аймгийн засаг даргыг огцруулах асуудлыг тавьж өнөөдөр ийм үр дүнд хүрлээ.
Сүүлийн хэдэн сар цахим орчинд үндэсний цөөнх гэх эмзэг асуудал дээр яриа өрнөж, анхаарал татаж байгаа үед бид эв нэгдлээ бодож ярилцахын оронд аймаг дотроо эв нэгдлээ алдагдуулах алхам хийж байсныг зөв гэж бодохгүй байна" хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Засгийн газрын зүгээс ямар асуудалд үндэслэж чөлөөлсөн талаар тайлбараа одоогийн байдлаар гаргаагүй байна.
-
19 цаг 54 мин
-
Өчигдөр 12 цаг 20 мин
-
Өчигдөр 10 цаг 29 мин
-
Өчигдөр 09 цаг 39 мин
-
Өчигдөр 10 цаг 29 мин
-
19 цаг 54 мин
-
Уржигдар 09 цаг 56 мин