Нийтийн мөнгөөр LC-300 авч уналаа гээд АЖИЛ ЧИНЬ САЙЖРАХ УУ... П.Мөнх-Идэр захирал аа!!
Батхуяг
Сэдэв, асуудал
/
48 мин

Ажил нь ахицгүй, үйлдвэр нь цаасан дээрээс хөдөлдөггүй төрийн өмчит өч төчнөөн компани Монголд бий. Тэдгээрийн нэг нь “Эрдэнэт үйлдвэр технологийн парк” ХХК юм. Хэзээ байгуулагдсан нь тодорхойгүй, хэзээ бүтээн байгуулалт хийх нь мэдэгдэхгүй, хэн нэгэн улстөрчийн халаасанд байж, сонгуулийнх нь мөнгийг босгож өгдөг аж ахуй нэгж болоод удсан.

Төрд онц хийж гийгүүлсэн, ажлын байр бий болгож, шинэ технологи нэвтрүүлээгүй атлаа татвар төлөгчдийн бүрдүүлсэн төсвийн мөнгөнөөс 250 сая төгрөгийн үнэтэй ТУУЛАХ ЧАДВАР САЙТАЙ ЖИЙП автомашин авч унах тендер зарлажээ.

 

Гэтэл Монгол Улсын Их хурлаас батласан “Төрийн хэмнэлтийн тухай хууль”-р төрийн өмчит компанийн дарга удирдлагууд төсвийн буюу нийтийн мөнгөөр МАШИН АВЧ УНАХ нь хориглосон. Гэтэл том яамны сайд артай “Эрдэнэт үйлдвэр технологийн парк”-ийн захирал П.Мөнх-Идэр захирал ийнхүү төсвийн мөнгөөр өөрийнхөө ая тухыг бодож том жийп авч унах гэж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.88)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.