ХҮНГҮЙ хотын дарга нар хоосон оффисын түрээсэнд 17 саяыг төлж SUB машинд 158 саяыг зарладан ХУУЛЬ ЗӨРЧСӨӨР байх уу... Ерөнхий сайд аа!!
Батхуяг
Сэдэв, асуудал
/
1 цаг 12 мин

Нийслэлийнхэн “МЕГА ТӨСӨЛ” нэрээр мега хулгай хийж, төвсийн хөрөнгийг зорулалт бусаар зарцуулж, эрх мэдэлтнүүд нь өөртөө давуу байдал бий болгож томоохон төслүүдээс мөнгө шамшигдуулсан “дуулиант хэрэг” үргэлжилж байна.

Үүний нэг нь “ХҮННҮ ХОТ” хэмээх хүнгүй хотынхон төсвийн мөнгөөр туйлж, дураараа дургиж байна. Жишээ нь нийслэлийн аудитын байгууллагаас хийсэн санхүүгийн шалгалтад бүдэрчээ. “Хүннү хот”-ын захирагч нар 700 мянган төгрөгөөр НЭРИЙН ХУУДАС ХЭВЛҮҮЛСЭН, дээд байгууллагын удирдлагын тушаал шийдвэргүйгээр 4 сая 760 мянган төгрөгийг ЦАЙ КОФЕНД зарцуулсан,  зах зээлийн үнээс өндөр үнээр буюу 168 сая 598 мнягаар оффисын байр түрээслэн төсвийн хөрөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулсан, тайлан нотлох баримтгүйгээр 362 сая төгрөгийн данс бүртгэлд тусгасан, үйл ажиллагаа явуулаагүй оффист 17 сая 62 мянган төгрөгийн түрээсийн зардал төлсөн зэрэг санхүүгийн зөрчил гаргажээ.

Энэ мэтээр олон хууль тогтоомж зөрчиж татвар төлөгчдийн мөнгийг хаа хамаагүй зүйлд захиран зарцуулсан нөхдүүд улам даварч 158 саяар АВТОМАШИН авч унахаар болжээ. Ингэхдээ 2025 оноос хойш үйлдвэрлэгдсэн, хар саарал өнгөтэй бартаат замын зориулалттай SUV автомашин худалдан авна гэжээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.59)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.