Энэ онд Мал эмнэлгийн ерөнхий газар нийт 51.6 тэрбум төгрөгийн төсөв батлуулсан бөгөөд үүнээс 20 тэрбум төгрөгийг шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээнд зарцуулсан байна. Тус хөрөнгийн 7-10 тэрбум төгрөгийг шүлхийн эсрэг вакцин импортлоход, 5-7 тэрбум төгрөгийг мал эмнэлгийн үйлчилгээ, дархлаажуулалтын ажлын хөлсөнд зарцуулдаг байна.
Өнгөрсөн сард Баян-Өлгий, Ховд аймагт шүлхий өвчний шинэ хэвшил болох SAT-1 вирус бүртгэгдсэн. Африк тивд түгээмэл тохиолддог энэ хэвшил Монгол Улсад анх удаа илэрсэн ч халдварын голомтуудад дархлаажуулалт хийж, 100 хувь хяналтад авсан аж.
Мэргэжлийн байгууллагуудын мэдээлснээр, шуурхай арга хэмжээ авч, вакцинжуулалт болон хорио цээрийн дэглэмийг хэрэгжүүлснээр өвчний тархалтыг хязгаарлаж чадсан байна.
Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Х.Алтангэрэл: “Манай лабораториуд олон улсын түвшинд ажиллаж байна. Зургаан сард гарсан шүлхий өвчний дэгдэлтийг орон нутгийн лаборатори богино хугацаанд баталгаажуулсан учир голомтыг хумьж, бүрэн, шуурхай дархлаажуулсан” гэв.
2018 оноос хойш малын дархлаажуулалтын төлбөрийг нийгэм, эдийн засагт учруулах хохирлоос нь хамаарч улс, орон нутаг, малчид хариуцдаг болсон. Хохирол ихтэй шүлхий, зооно, галзуу зэрэг гоц халдварт өвчний дархлаажуулалтыг улсын төсвөөс, хохирол багатай халдварт өвчний дархлаажуулалтыг орон нутгийн сангаас, сохор, догол зэрэг өвчний дархлаажуулалтыг малчид өөрсдөө хариуцдаг болжээ.
-
2 цаг 26 мин
-
Өчигдөр 17 цаг 41 мин
-
Өчигдөр 17 цаг 35 мин
-
Өчигдөр 17 цаг 20 мин
-
Өчигдөр 17 цаг 15 мин
-
Өчигдөр 16 цаг 14 мин
-
Уржигдар 14 цаг 41 мин
-
Өчигдөр 09 цаг 56 мин
-
Уржигдар 11 цаг 25 мин