“Нүүдэлчин-2026” фестиваль ирэх сард болно
Ulsturch.mn
Үйл явдал
/
52 мин

Монголын нүүдэлчдийн өв соёл, ахуй амьдрал, угсаатны бүлгүүдийн өвөрмөц онцлогийг дэлхий нийтэд сурталчлах зорилготой “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль наймдугаар сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

Фестиваль нь Монгол Улсад оршин суудаг угсаатны бүлгүүдийн соёлын биет бус өвийг олон нийтэд таниулахын зэрэгцээ байгаль, цаг уурын өөрчлөлттэй зохицон амьдрах уламжлалт мэдлэг, арга ухаан, нүүдэлчдийн амьдралын хэв маягийг өвлөн уламжлуулах, олон улсад сурталчлах зорилготой юм.

Энэ үеэр аймаг, нийслэлийн отгууд өөрсдийн өв соёл, зан заншил, ур ухааныг танилцуулахын зэрэгцээ “Соёлын өвийн өртөө”, “Нүүдэлчдийн ертөнц: Өнгөрсөн ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал, “Жуулчны хоолны гудамж”, “Жижиг, дунд үйлдвэрлэлийн үзэсгэлэн худалдаа” зэрэг олон талт арга хэмжээ зохион байгуулагдана.

Түүнчлэн фестивалийн хүрээнд соёлын биет бус өвийн оршин тогтнох чадварыг тодорхойлох судалгааг үргэлжлүүлэн хийж, өвлөн уламжлагчдаас өвийн хадгалалт, дамжуулалт, өнөөгийн нөхцөл байдалтай холбоотой мэдээллийг цуглуулан дүн шинжилгээ хийх ажлыг зохион байгуулах юм. Энэхүү судалгаа нь соёлын өвийг хамгаалах, хадгалан үлдээх бодлого, арга хэмжээг боловсруулахад чухал ач холбогдолтой гэж зохион байгуулагчид үзэж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.117)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.