Н.Номтойбаяр: Дорнод, Төв аймгаас зуншлага тааруу аймаг, сумдад хадлан, тэжээл татан нийлүүлнэ
Ulsturch.mn
Үйл явдал
/
34 мин

Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр зарим бүс нутагт зуншлага муу, хуурайшилт их байгаагаас шалтгаалан хадлан, тэжээлийн хангамж хүндрэх эрсдэл үүсээд байгааг онцлов. Үүнтэй холбоотойгоор Улсын онцгой комисс маргааш өглөөний 08:00 цагт хуралдаж, өвөлжилтийн бэлтгэлийг хангах чиглэлээр шаардлагатай арга хэмжээг хэлэлцэн шийдвэрлэхээр болжээ.

Мөн зуншлага сайн байгаа Дорнод, Төв аймгаас хадлан, тэжээлийг зуншлага тааруу байгаа аймаг, сумдад татан нийлүүлэх зохицуулалтыг хийхээр ажиллаж байгааг Н.Номтойбаяр мэдээлэв.

Тэрбээр өвөлжилтийн бэлтгэлийг эртнээс хангаж, малчдын өвс, тэжээлийн хэрэгцээг тасалдуулахгүй байх чиглэлд холбогдох байгууллагууд хамтран ажиллаж байгааг онцоллоо.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.117)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.