Ч.Номин, Б.Мягмарнаран нар 440 сая төгрөгөөр ШИЛДЭГ РИЙЛ ХИЙСЭН АЙМГИЙГ шалгаруулна!!
Батхуяг
Сэдэв, асуудал
/
53 мин

Монгол Улс цахим засаглалд шилжээд багагүй хугацаа өнгөрч байгаа ч иргэдээсээ цаас, баримт нэхдэг, нотариатаар баталгаажуулж ир гэж нэхдэг хэвээрээ байгаа. Гэхдээ төр засгийн шийдвэрийн хүрээнд бол ЦАХИМ БОЛЧИХСОН. Тэрч бүүхэл ШИЛДЭГ РИЙЛ хийсэн аймгийн 440 сая төгрөгөөр шагнаж шалгаруулахаар болоод байна.

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын бодлого болох “ЦАХИМААР НЭН ТЭРГҮҮНД” хөтөлбөрийн хэрэгжилтийг шалгах зорилгоор уралдааныг дүгнэхэд татвар төлөгчдийн 440 сая төгрөгийг зарцуулах аж. 

“Цахимаар нэн тэргүүнд /Dijital first/ хөтөлбөр нь бүсчилсэн хэлбэрээр хэрэгжсэн. Ингэхдээ Баруун болон Хангайн бүс, Говийн болон Зүүн бүс, Хойд болон төвийн бүс, Нийслэл гэсэн хэсгүүдэд хувааж үзжээ. Биелүүлэх даалгавар нь аймаг тус бүр 20-иос доошгүй эх бэлтгэл хийх, 2-оос доошгүй удаа видео контентийг бүүстлэх, аймаг тус бүр таван сайтад ярилцлага өгөх, аймаг тус бүр видео шторк, интро, рийлс хийх, хиймэл оюун ухаан ашигласан мэндчилгээ хийх, иргэд олон нийтэд мэдээлэл түгээх зэрэг ажлуудыг хийжээ.  Эдгээр ажлыг аль бүсийн ямар аймаг сайн хэрэгжүүлсэн гэдгийг шалгаруулахад төсвийн 440 сая төгрөг зарцуулахаад болжээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.80)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.