Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн 2 дахь шат” төслийн хүрээнд ХААН банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Тээвэр хөгжлийн банктай дамжуулан зээлдүүлэх гэрээнд гарын үсэг зураад байна.
Төслийн эхний шат 2016-2021 онд амжилттай хэрэгжиж нийт 106.8 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгосон. Түүнчлэн эргэн төлөлтийн сангаас 2021-2024 онд нийт 41.6 тэрбум төгрөгийн зээлийг Хаан, ХХБ, Голомт, Хас банкуудаар дамжуулан зээлдүүлсэн.
Төслийн 2 дахь шатны хүрээнд 199 орчим тэрбум төгрөгийн зээл олгоно.
Экспортод чиглэсэн эсвэл импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, шаардлага хангасан ААН-үүдэд жилийн 9 хувийн хүүтэй, 7 жил хүртэлх хугацаатай, үүнээс 3 хүртэлх жил үндсэн төлбөрөөс чөлөөлөх 150 мянгаас 3 сая ам.доллартай тэнцэх төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно.
-
13 цаг 33 мин
-
13 цаг 44 мин
-
Өчигдөр 17 цаг 36 мин
-
Өчигдөр 17 цаг 10 мин
-
Өчигдөр 14 цаг 09 мин
-
Өчигдөр 14 цаг 08 мин
-
Өчигдөр 09 цаг 35 мин
-
Өчигдөр 09 цаг 05 мин
-
Уржигдар 15 цаг 20 мин
-
Уржигдар 15 цаг 12 мин
-
Уржигдар 15 цаг 07 мин
-
Уржигдар 15 цаг 03 мин
-
Уржигдар 10 цаг 34 мин
-
Уржигдар 10 цаг 22 мин
-
Уржигдар 10 цаг 20 мин
-
Уржигдар 09 цаг 10 мин
-
Уржигдар 15 цаг 07 мин
-
Уржигдар 15 цаг 12 мин
-
Өчигдөр 17 цаг 36 мин
-
13 цаг 33 мин
-
Өчигдөр 17 цаг 10 мин