Ерөнхий сайд асан Л.ОЮУН-ЭРДЭНИЙН “суганд” хавчуулагдаж УИХ-д орж ирсэн запаасны гишүүн Ц.ИДЭРБАТ өөрийгөө насан туршийн сайд гэж бодоод явдаг бололтой, хөөрхий. Сайдаар томилогдсон даруйдаа Мал эмнэлгийн Ерөнхий газрыг “АМЛАН АВСАН” боловч, цаг хугацаа өнгөрөх тусам тамлан зовоож, өөрийн хүнээ даргаар нь тавьж, төсвийн мөнгөнөөр “тоглож” суугаа. Нүдэн ил харагдаж, гарт бодитоор баригдахаар онцгой зүйл хийсэнгүй.
Мал эмнэлгийн салбарыг ШАВАР ШАЛБААГНААС НЬ САЛГАНА гэж бардам амласан ч ШҮЛХИЙТЭЙ нь холиод хаячихлаа. Ц.Идэрбат сайдыг дөнгөж ажил авсаны дараахан Баян-Өлгий аймагт мал амьтны ГОЦ ХАЛДВАРТ, шинэ төрлийн “SAT -1” гэх Африк гаралтай малын өвчин Хятадын бүс нутгаар дамжин орж ирсэн. Шүлхий өвчин нь хурдацтай тархаж Баян-Өлгий, Ховд аймгийн зарим сумд, говийн бүсийн Дундговь, Төв аймгуудад хорио тогтоосон.
Төрийн сайд боловч төрийн яамны саад болохоор ирсэн аж. Монгол Улсын Үндсэн хуульд “Мал сүрэг бол үндэсний баялаг бөгөөд төрийн хамгаалалтад байна” хэмээн заасан. Харин шинээр томилогдсон сайд нь бодлого гаргаж мал сүргээ хамгаалах ёстой байтал “SAT-1” шүлхий дэгдэх үед Ц.Идэрбат сайд гадаад албан айлчлал хийж, асуудлаас зугтсан.
Шаварт унасан шарын эзэн гэгчээр өнөөх ШАВАР ШАЛБААГТ унасан Мал эмнэлгийн Ерөнхий газрын мэргэжилтнүүд, малын эмч нар л хөөрхий бөмбөлзөв. Шинэхэн дарга нь сураггүй, мэдлэг, чадвар нь ч хүрсэнгүй. Энэ мэтээр асуудал улам дэвэрч явсаар Засгийн газрын хуралдаанаар орж БНХАУ-аас 1 сая тун вакциныг 2 тэрбум 160 сая төгрөгөөр худалдан авч шүлхий гарсан аймаг сумын малчдын малыг бүрэн тарьж, шүлхийг бүрэн дарсан гэв.
“Sat-1” шүлхий нь салаа туурайтай бог болон бод малд илэрдэг. Үхрийн шүлхий нь бог малдаа халдварладаг. Монгол төрөөс мал сүргийнхээ эрүүл ахуйд нийцүүлж жилд 50 орчим тэрбум төгрөгөөр ВАКЦИН хийдэг. Сайдын яриагаар бол аймгийнхаа мал сүрэгт ШҮЛХИЙ ХАЛДААСАН этгээд нь Баян-Өлгий болон Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын дарга нар аж. Тэдэнд хариуцлага тооцно гэв. Гэтэл сайдын томилгоогоор ирсэн Х.Алтангэрэл дарга хариуцлагаас мултраад цэвэрхэн үлдчихэв.
Холбоотой мэдээ
-
3 цаг 11 мин
-
21 цаг 23 мин
-
Өчигдөр 11 цаг 50 мин
-
Өчигдөр 11 цаг 46 мин
-
Өчигдөр 11 цаг 29 мин
-
Өчигдөр 11 цаг 25 мин