“Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК нь бие даасан бүтэцтэй болоод гүйцэтгэх захирал, удирдлагууд нь шинэчлэгдсан. Шинэ захиралд ажил хийж, том төслүүдийг хэрэгжүүлэх явцад өөрийгөө рекламдах, олон нийтэд танигдах нь ихээхэн чухал байгаа аж. Тухайлбал очсон газар бүрдээ хэвлэлд яриа өгч, өөрийгөө сурталчилдаг даргад ӨӨРИЙНХӨӨ ЗУРГИЙГ СУУДЛЫН БҮРЭЭСЭНД ХЭВЛҮҮЛЭХ л дутуу байна. Тус компани өөрийн байгууллагын ашигладаг автомашин, автобуснууддаа ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЛОГО бүхий суудлын бүрээс хийлгэхээр болжээ.
Засгийн газраас төсвөө хэмнэж, үр ашиггүй зардал гаргахгүй байхыг бүх шатны төрийн байгууллага, төрийн өмчит компаниудадын удирдлагуудад даалгасан. Гэвч Засаг төрийнхөө эсрэг тэрсэлсэн эсэргүү бодлог хэрэгжүүлж, татвар төлөгчдийн бүрдүүлсэн, нийтийн мөнгөнөөс 28 сая төгрөг зарцуулж суудлын бүрээс хийлгэнэ гэжээ. Ингэхдээ ИНҮТ-ийн үйлчилгээнд ашигладаг микро автобусанд 8 ком 128 суудлын бүрээс, дунд оврын багтаамжтай автобусанд 4 ком 100 ширхэг, их багтаамжийн автобусанд 2 ком 92 суудлын бүрээс, туулах чадвар сайтай жийп машины 3 ком 15 суудлын бүрээсийг тус тус хийлгэхээр захилга өгч, тендер зарлажээ. Нийт үнийн дүн нь 27 сая 800 мянган төгрөг аж.
Холбоотой мэдээ
-
4 цаг 4 мин
-
6 цаг 59 мин
-
23 цаг 54 мин
-
2026-07-20
-
Уржигдар 17 цаг 01 мин
-
Өчигдөр 14 цаг 48 мин
-
Уржигдар 15 цаг 31 мин
-
Уржигдар 13 цаг 58 мин