А.АМАРТҮВШИН, Ц.ЭРДЭНЭБАЯР нар түлшний ШУУДАЙ авах гэж ӨНДӨР ТӨСӨВ БАТЛУУЛЧИХААД дундаас нь МӨНГӨ ЦАВЧДАГ байх вий...!!
Батхуяг
Сэдэв, асуудал
/
49 мин

Нийслэл Улаанбаатар хотын гэр хорооллын 200 мянган айл энэ жил БНХАУ-с импортоор авах 280 мянган тонн хагас кокс түлш, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ашигладаггүй нүүрсний мидлингээр хийх 120 мянган тонн сайжруулсан шахмал түлш нийт 400 мянган тонн түлш хэрэглэнэ. Хятадаас хагас кокс авахаар тендер зарлах, бэлтгэн нийлүүлэх, агуулахад буулгах, шуудайлах, хэрэглэгчийн цэгүүдэд тараах зэрэг ажлыг хотын орлогч дарга, одоогийн албан тушаалаар агаарын бохирдол хариуцсан төслийн удирдагч А.Амартүвшин, “Тавантолгой түлш” ХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбаяр нар “гар”, сэтгэл нийлэн хамтран гүйцэтгэдэг. Тэдний хамтын хоршил хагас кокс түлш болон сайжруулсан түлшний савалгааны “ШУУДАЙНААС МӨНГӨ ЦАВЧИХ БИЗНЕС” болон өргөжсөн байж болзошгүй.

Энэ өвөл, хаврын галалгааны улиралд ашиглахаар гэр хорооллын өрхүүдэд зориулж 288 тэрбум төгрөгөөр 280 мянган тонн хагас кокс түлш БНХАУ-аас авна. Харин дээрх түлшийг 425 цэгээр гэр хорооллын айл өрхүүдэд худалдаална. Хятадаас зөвхөн хагас кокс түлш аваад зогсохгүй уг түлшээ савлах шуудайг мөн өндөр үнээр тендер зарлан захиалж хийлгэдэг байна.  2026-2027 оны намар, өвөл, хаврын галалгааны улирлалд 400 мянган тонн түлшийг айл өрхүүдэд хүргэхдээ 9 сая 440 мянган ширхэг “ШУУДАЙ” хийлгэх аж. Худалдаж авах үнийн дүн нь 24 тэрбум 420 сая төгрөг. Үүнээс 2026 онд зарцуулах мөнгө нь 19 тэрбум 992 сая төгрөг аж.

“Тавантолгой түлш” ХК-ийн зарласан тендерийг үзвэл “Багц 2” гэсэн утгаар 11 тэрбум 555 сая төгрөгөөр шуудай авна гэж. Шуудайг бөөнд нь бус сая саяар нь хэд хувааж 15-15 хоногийн зайтай нийлүүлнэ гэжээ. 24 тэрбумын өртөгтэй шуудай нийлүүлэх ажлаас 2026 онд 19 тэрбум 992 саяыг нь зарцуулна гэсэн байна. Цаана нь дөрвөн тэрбум орчим төгрөг үлдэж байна. Гэтэл худалдан авах 9 сая 440 мянган шуудайны нэг бүрийн үнэ 1200 төгрөг байх бол нийт өртөг нь 11 тэрбум 555  сая болж байна. 

Гэтэл 2025-2026 оны өвөл хаврын галалгааний улиралд нийслэлчүүд мөн л 280 орчим хагас кокс түлшийг БНХАУ-с авч хэрэглээнд нийлүүлсэн. Үүний үр дүнд агаарын бохирдол 35% буурсан гэж үзэж байгаа учраас энэ жил дахин авч байгаа. Өнгөрсөн өвөл түлшнээс гадна ШУУДАЙ авахад 9 тэрбум 480 сая төгрөшгөөр 7 сая 636 мянган шуудай авч хэрэглэж байжээ.

Энэ хугацаанд хотын захиргаанас гэр хорооллын айл өрхүүдийн хийн түлш буюу газад шилжүүлж Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийн янданг буулгасан. Мөн 2000 орчим айл орон сууцанд орсон. Нийлүүлээд тооцвол 7000 айлын яндан буусан, энэ хэрээр түлшний нийлүүлэлт ч бас багасна. Гэр хорооллын айл өрхийн тоо нэмэгдэх тусам илүү их түлш хэрэглэнэ. Тэр чинээгээрээ УТАА их гарна.

Харин хэрэглэгч багасах тусам нийлүүлэлтээ нэмэгдүүлж, мөнгөн дүнг нь жил бүр өсгөж байгаа нь угтаа утаа бууруулах зорилгод бус ДУНДААС НЬ ДАРГА НАР ЦАВЧАА ХИЙЖ, АШИГ ОЛОХ ГЭСЭН ҮЙЛДЭЛ гэж дүгнэж болох юм. Өнгөрсөн жилийн галалгааны улирлад ашиглахаар 9.5 тэрбумаар шуудай захиалж авсан.  Эндээс бодож үзвэл Нийслэлийн Засаг даргын агаар орчны бохирдолын асуудал хариуцсан орлогч А.АМАРТҮВШИН болон “Тавантолгой түлш” ХК-ийн гүйцэтгэх захирал Ц.ЭРДЭНЭБАЯР нар иргэдийн мэдлэггүй, хяналтгүй байдлыг ашиглаж “ШУУДАЙ”-ны төсвөөс “хулгайлах” гэсэн санаархал байж болзошгүй юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.117)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.