Бид 2027 онд шинээр 73 эмнэлэгтэй болно. Хагас нь өдгөө баригдаж байгаа бөгөөд хагас нь 27 ондоо баригдаж дуусна. Овоо л том савтай болж байна. Ахмад настнуудын сахар, зүрх судасны эмүүдийг үнэ төлбөргүй болгожээ. Энэ нь зарим талаар шүүмжлэл дагуулж байна. “Лив либерал” хүмүүсийн шүүмж гэх юмуу даа. Хүн бүх юмаа 100% өөрөө л хариуцах ёстой гэсэн үзэл. Уг нь ч амар лдаа. Гэхдээ хүний нийгэмд төрийн хамгаалалтад авах шаардлагатай хүмүүс өч төчнөөнөөрөө байсаар л ирсэн. Хүн болгон адилгүй. Өнөөдөр хөгжингүй орнуудад эмнэлгийн төлбөр өөрсдийн иргэддээ маш хямдхан байдаг. Гадны хүн 100 мянган ам.долларын эмчилгээ хийлгэлээ гэхэд иргэн нь 2-3 мянга дотор л багтана. Гэхдээ гоо сайхны хагалгаа, шүдний эмчилгээ зэрэг нь харин ихэвчлэн даатгалд хамрагддаггүй юм шиг байна лээ. Ялгаатай нь тэр орнуудад даатгалын систем нь сайн хөгжсөн, сайн ч ажилладаг.
Манай улс ч тиймэрхүү болчих гээд урагшлаад л байна. Манай улсын хувьд эрүүл мэндийн даатгалын сан нь өөрөө бүрдэхэд хэцүү, иргэдийн орлого хангалттай биш. Гэтэл яг мөнгөний асуудал гэхээсээ илүү сэтгэлгээтэй холбоотой. Өөрийн авах үйлчилгээнийхээ чанарыг сайжруулж байна гэсэн бодлоор биш зүгээр л “шулуулж” байна гэж бодно. Эмнэлгийн оочир, ялангуяа өвлийн ачаалал, зарим орчин зэргийг харахаар нээрээ л шулуулаад байгаа юм шиг санагдах нь бас буруугүй. Гэхдээ үүний шалтгаан нь “би чам руу нэг алхахад, чи над руу нэг алхаад...” гэх зарчим буюу хамтдаа хөгжих, хамтдаа бүтээх сэтгэлгээ нүүдэлчин бидэнд заяасангүйнх ажээ. Энэ сандал дээр дараа нь хүн суух учир би гуталтайгаа гишгэхгүй гэх дадал бидэнд байхгүй. Аливаа юмыг ганц удаа хэрэглээд хаячихдаг л дадалтай. Гэвчиг бүх зүйл бага багаар өөрчлөгдөж л байна. Ялангуяа залуус маань шал өөр сэтгэлгээтэй хүмүүс болон торниж байгаа. Дунд ахмад насныхан тэднээсэ жишээ авч суралцмаар.
Юм яаж ч муудсан цаагуураа сайжирч байдгийн үлгэрээр шатахууны хямрал төр засаг, иргэд хоёрыг хооронд нь ойлголцуулж чадлаа. Шатахууны үнэ бараг л чөлөлөөгдөөд тогтож байх шиг байна. Тэгвэл одоо цахилгааны үнэ дээр бас ойлголцол шаардлагатай. Гэхдээ их л хол санагдаж байна. Сар бүр тогны үнийг 20 мянгаар нэмлээ гээд 200 мянгаар юу ч бодохгүй пиавдчихдаг хүмүүс уурласаар байгаа. Цаанаа “хэдүүлээ нийлээд цахилгааны ядуурлаасаа гарчихья” гэдэг бодол төрөхгүй л байгаагийн шинж. Энэ мэтээр бүх зүйлийн үнийг чөлөөлөөд орхичиход эхний хэдхэн жилдээ бүдэрч унаад л шороогоо арчаад босоод ирнэ. Гэтэл үнэндээ энэ нь бидэнд хэтэрхий хүнд тусах учраас эдийн засгийн реформууд нь өөрөө бүдэрч унаад байдаг юм. Бидний цөөхөн нь “Засгийн бодлого социалист байна, төсвийн төсөөлөл коммунист байна” гэлцдэг. Үүнийг засаг нь ойлгохгүй биш ойлгож л байгаа. Иргэдийн 99% нь гэхдээ хүсэхгүй. Үүнийг ч засаг мэдэхгүй биш мэднэ. Харин Н.Учрал ажиллаж байх хугацаандаа М.Энхсайханы дараа тохиосон анхны хамгийн либерал бодлого явуулж чадсан ерөнхий сайдаар тодрох байх. Гэхдээ түүнд өгөгдсөн нийгмийн зөвшөөрөл хязгаартай. Тэр хязгаар дотор давгүй өөрчлөлтүүд хийж, өнөөдөр гэхэд Засгийн хурлаараа төрийн өмчит компаниудын 30%-ийг цөөлж байна. Гэлээ гээд Хавиер Милей шиг ганцхан пад гээд алга урвууллаа гэхэд ийм сэтгэлгээтэй монголчууд даанч хүлээж авах боломж үгүй. Ард түмнийг дарлалаа, үх гэлээ гээд л босоод ирнэ. “Өнөөдрийн уушигнаас маргаашийн өөх” гэдэг зүйр үг байдаг ч бидэнд өөрсдөд маань падгүй юм шиг байгаа юм.
-
22 цаг 44 мин
-
Өчигдөр 12 цаг 21 мин
-
Өчигдөр 12 цаг 18 мин
-
Өчигдөр 12 цаг 12 мин
-
Өчигдөр 12 цаг 09 мин
-
Өчигдөр 09 цаг 53 мин
-
Өчигдөр 09 цаг 37 мин
-
Уржигдар 13 цаг 48 мин
-
Уржигдар 13 цаг 42 мин
-
Уржигдар 13 цаг 38 мин
-
Уржигдар 13 цаг 34 мин
-
Уржигдар 09 цаг 01 мин
-
Уржигдар 08 цаг 47 мин
-
Уржигдар 08 цаг 43 мин
-
Өчигдөр 12 цаг 18 мин
-
22 цаг 44 мин
-
Өчигдөр 12 цаг 21 мин
-
Өчигдөр 09 цаг 53 мин
-
Өчигдөр 12 цаг 12 мин
-
Уржигдар 09 цаг 01 мин
-
Уржигдар 13 цаг 38 мин
-
Уржигдар 13 цаг 48 мин
-
Уржигдар 08 цаг 24 мин
-
Уржигдар 08 цаг 43 мин
-
Уржигдар 08 цаг 47 мин
-
Уржигдар 13 цаг 34 мин
-
Өчигдөр 12 цаг 09 мин
-
Өчигдөр 09 цаг 37 мин