УИХ-ын дарга С.БАЯМБАЦОГТ хэмээх ганзага муутай, хаяа султай ШҮДГҮЙ АРСЛАН
Батхуяг
Онцлох улстөрч
/
13 мин

Одоогийн УИХ-ын дарга С.БЯМБАЦОГТ хөөрхий ирэх 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд “ХУЛГАЙЧУУД”-тайгаа өрсөлдчих санаатай ихээхэн тичяадаж яваа. Энд тэндэхийн нууц уулзалтад сэмээрхэн гэтэж очоод, өөрийгөө дөвийлгөн ярьж гэв гэнэт “ард түмэнд хайр” зарлаад буй.

Булгийн эх нь булингартай бол адаг нь ч булингартай гэж үг бий. С.Бямбацогт улстөрд орсон цагаасаа л БУЛИНГАРТАЙ байсан нөхөр. Хажуу хавирганыхандаа халгаатай, ганзага муутай эр. Ж.Эрдэнбатын Засгийн газарт Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байхдаа өөрийн шуналаа дарж чадалгүй өндөр дүнтэй концессийн ажилд хувийн аж ахуй нэгжээ шургуулж, тэр нь түмэнд танигдаж, улмаар Засгийн газрынхаа “бодийг хөтлөчихсөн”. Дараа нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт Зам тээврийн хөгжлийн салбар, Батлан хамгаалах салбаруудыг толгойлон ажиласан ч мөн л Засгийнхаа хувь заяаг “нохойд хаяад” өгчихсөн ханилгаа, хаяа муутай эр. Улстөрд хамгийн олон сонгогдсон, асар туршлагатай гэгддэг ч танхимд нь багтсан Засаг бүрээ тараан бутаргаж, огцруулан сольдог “сайдын заяагүй” нэгэн. Үүний бас нэг том жишээ бол Г.Занданшатарын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байхдаа ч мөн л Засгаа хамгаалж, сайд нараа магтаж, бүтцээ авч хоцорч чадаагүй, харин өөрийн дараагийн албан тушаал, амин хувийн ашиг хонжоогоо л урьтал болгосон “хувиа хичээгч” эр.

Одоо тэр 126 гишүүнтэй парламентыг удирдаж байна. Төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллагыг удирдана гэдэг бол хэмжээлшгүй их ЭРХ МЭДЭЛ. Гэвч энэ албан тушаал С.БЯМБАЦОГТОД тохирохгүй байна. Төрийн өндөр дээд албыг хормойгоо өшиглөсөн, унхиагүй эр удирдах нь Монгол төрийг хүчгүй, улбагар сулбагар харагдуулаад зогсохгүй ард түмний төрдөө итгэх итгэлийг ч хөсөрдүүлэн дордуулж байгаа нь харамсалтай.

Монголчууд ярьдаг. Тэнэгийг хаан ширээнд залахын оронд тэрэгний дугуй түрүүл гэж. УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар хэлсэн. С.Бямбацогт даргын үед МОНГОЛЫН ХУУЛЬ ХЭРЭГЖИХГҮЙ нь гэж. Тэр чухам үнэнг хэлж. Наанаа шударга ёс, хууль ярьсан атлаа нөгөө гараараа ХУУЛЬ ХЭРЭГЖҮҮЛЖ буй харьяа байгууллагын даргаа МӨНГӨНИЙ ХҮЧЭЭР ДАРЖ авах хууль бус арга хэрэглэж буй нь гунигтай.

Үндсэндээ “Таванбогд” группийн Ц.Баатарсайханаас захирлаар СОНГУУЛИЙНХАА ЗАРДЛЫГ ДААЛГАХЫН тулд түүний атгаг санаа, хорон муу мэхэнд унаж Санхүүгийн зохицуулах хорооны даргыгаа авч хаях гэж байгаа. Гэвч өөрийн санасанаараа хөдлөж, хууль зөрчиж чадсангүй. Эдийн Засгийн байнгын хорооны хуралдаанаар СЗХ-ны даргыг огцруулах саналаа оруулсан ч чуулган дээрээ огцруулж чадалгүй өөрөө өөрийнхөө рейтингийг унагаж онигоонд орчихлоо хөөрхий.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.169)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.