Өнөөдөр улстөрчид ажлаа өгдөг “суудал өнцөгдсөн” өдөр бололтой. Юун түрүүн морин цагтай уралдаж Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх бүрэн эрхийн хугацаа нь дуусахаас долоон сарын өмнө өөрийн хүсэлтээр Ерөнхийлөгчийн ажлаа өгч буйгаа зарлаж, 1 минут 30 секундын албан мэдэгдэл хийв.
Түүнийг ажлаа өглөө хэмээн хэвлэлээр бүрэн мэдээлж амжаагүй байхад Могой хочит Б.Энхбаяр мөн өөрийн хүсэлтээр ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайдын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайд Н.Учралд хэлээд гараад ирлээ хэмээн Төрийн ордонд лайв дамжуулдаг хэвлэлийнхэнд мөн л нэг минут орчим яриад яваад өгөв. “Тэд чинь намайг ажлаа өгч байгаад шалгуул гээд байгаа биз дээ. Би ажлаа өгч байгаад ШҮҮХДЭЖ нэр төрөө сэргээлгэнэ” гэдгийг онцолсон юм.
Ингэж байтал Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ “Ерөнхий сайд Н.Учралд хандан “УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Хотын дарга асан Х.Нямбаатар нарын хулгайчдын бүлэглэлтэй ажлаа өгч байгаад тэмцэнэ” гэсэн утгатай хүсэлт өгчээ.
-
4 цаг 20 мин
-
Өчигдөр 10 цаг 37 мин
-
Өчигдөр 09 цаг 24 мин
-
Өчигдөр 09 цаг 19 мин
-
Өчигдөр 09 цаг 10 мин
-
Өчигдөр 09 цаг 19 мин
-
Өчигдөр 09 цаг 24 мин
-
Өчигдөр 09 цаг 10 мин
-
Өчигдөр 10 цаг 37 мин