Ж.ЗОЛЖАРГАЛ: Х.НЯМБААТАРЫН лайвыг долоо хоног бүр хэлэлцдэг ЗАСГИЙН ГАЗАР, сөрөг хүчинтэй болчихсон АЗГҮЙ ХҮМҮҮСЭЭ бид
Батхуяг
Үйл явдал
/
10 мин

Эрх баригч намд үүсээд буй АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ГЭМТ ХЭРЭГ, сонгуулийн үеийн мөнгө тараалт зэргийн маргааныг УИХ-ын гишүүн Ж.Золжаргал ийнхүү дүгнэжээ.

Багаараа хийсэн хэргээ нэгэндээ үүрүүлээд нэр цэвэр үлдэх гэтэл нөгөөх нь Канадад очоод эргэж ноцоод, тэрийг нь долоо хоног бүр хэлэлцдэг Засгийн газар, сөрөг хүчинтэй болчихдог мөн азгүй хүмүүсээ бид.

Хамтарсан засаг хамтын шийдвэр гаргаж, Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ Хорин минутын хотын сайд Р.Эрдэнэбүрэнгээр замыг илүү том болговол гоё гэдэг танилцуулга хийлгэж Нийслэлийн дарга Х.Нямбаатар, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нарт үүрэг өгөөд цаадуул нь төрийн албан дахь хүмүүсээрээ тооцуулан өртөгийг 0.9 их наядаас 1.6 болгож, Хот байгуулалт, барилгын сайд Ж.Батсуурийн тушаалаар байгуулагдсан “эрдэмтдийн зөвлөл” энийг тэрийг ингэж тэгэж хүчитгэ сайжруул хэмээн дүгнэхэд нэмэлт ажил хийгдэхээр болж төсөв ахин 2.3 их наяд болж өсөөд, сүүлдээ нийслэлд төсөл эргэн ирж сонгон шалгаруулалтыг маапаантай хийсэн болж таараад энэ тухай Б.Энхбаяр сайд мэдээлсэн ч одоо эргээд хартал бүгд эвлэрээд алдсан мөнгөө нэхэхгүй, замын чиглэлийг өөрчлөөд ажлыг нь үргэлжлүүлье гэж шинэ Ерөнхий сайд Н.Учрал, шинэ хотын дарга Б.Пүрэвдагвын үед хэлцгээхийг сонссон. Ингэж олон хүн оролцуулж хамтарсан засгаар хариуцуулж, төрийн албаныхныг хутгаж хэн нь хариуцахыг мэдэгдэхгүй болгох тактик явсан харагддаг ч эцэстээ нам хамт олноороо л зохион байгуулалттай хийсэн гэдэг нь ойлгомжтой уншигдана. Түс тас шийдээд, хууль зөрчсөн юм бол шувуугаа авч ирээд, хулхи гэж оншилсон компанийг шүүхэд өгөөд явахын оронд хэвлэлээр чулуу шидэлцэж, хаяад явсан замыг өөр чиглэлд үргэлжлүүлэхэд алга болсон мөнгөө ашиглах юм яриад байхаар нь харамсаж байна.

Бултаараа уначих гээд болохгүй байгаа биз. Гэхдээ унах ёстойг унагааж байж л үлдэх ёстой нь үлдэх биз. Үгүй бол угаасаа л унана.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.100)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.