Баянгол дүүргийн хүүхдийн эрхийн хууль зүйн хороо хуралдлаа
Батхуяг
Үйл явдал
/
5 мин

Хуралдааныг дүүргийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны дарга Д.Мөнхбаатар удирдан явуулсан бөгөөд хуралд дүүргийн ИТХ болон Прокурорын байгууллагын төлөөлөл мөн дүүргийн Хүүхдийн эрхийн сургалт судалгааны хүрээлэн ТББ-ын захирал алба хаагчид оролцлоо.

Хурлаар хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны явц, үр дүнг хэлэлцэх, хорооны гишүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй хүүхдийн нөхцөл байдлыг хэлэлцэн, шаардлагатай арга хэмжээний талаар нэгдсэн шийдвэр гарах бөгөөд энэ хүрээнд:

Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны 2026 оны III улирлын тайлан, үр дүн, зорилго, Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй хүүхдийн нөхцөл байдал, мэдээлэл, тулгамдаж буй асуудал, Хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд шийдвэрлэх арга замыг хэрхэн тодорхойлох зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.169)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.