Т.БАЯРХҮҮ: Иргэд ногдол ашгийн мөнгөө БЭЛНЭЭР НЬ АВСАН Ч болно. ИНФЛЯЦИД ямар ч нөлөө байхгүй
Батхуяг
Үйл явдал
/
8 мин

Иргэд олон нийтийн зүгээс Оюутолгойн ногдол ашиг болох 3 их наяд төгрөгөөс хувь хүртэж дансандаа авъя гэдэг санал гаргаж, түүнийг 100 гаруй мянган иргэн дэмжиж, УИХ-аар хэлэлцэж буй. Тэгвэл Ноогдол ашгаас оногдох мөнгөө дансандаа авахыг хүсэж байгаа иргэд юуг анхаарах ёстойг Эдийн засгийн ухааны докор Т.Баярхүү ийн тайлбарлажээ. 

Та нарт өгөхгүйн тулд ИНФЛЯЦ ихэснэ гэдэг шалтаг ярьцгааж бултах гэж байна.  Яг ИНФЛЯЦ гэж юу юм, яаж үүсдэг  гэдгийг доорх тайлбараас уншиж ойлгоорой.

ИНФЛЯЦ-ийг үүсгэдэг, өдөөдөг суурь хүчин зүйл нь ЗЭЭЛИЙН ХҮҮТЭЙ шууд холбоотой.  Зээлийн хүү хэдийчинээ их байна, Инфляц тэр хүүн дээр суурилаж үүсээд, цаашаа байнга өсдөг. Эдийн засагч нэртэй нөхдүүд САНХҮҮ-гийн Өртөгийн тухай огт ярьдаггүй. Яагаад гэвэл мэддэггүй. Заалгасан номлолд нь заагаагүй байдаг. Эдийн засгийн бүх салбарт үйлдвэрлэсэн бараа бүтээгдхүүн, үйлчилгээний өртөг нь зайлшгүй БОДИТ ӨРТӨГ ба үүсмэл САНХҮҮГИЙН ӨРТӨГ-өөс бүрддэг.

САНХҮҮГИЙН ӨРТӨГ гэдэг нь тухайн бизнес эрхлэгчийн ЗЭЭЛИЙН ХҮҮ+ТАТВАР+ХАНШИЙН АЛДАГДАЛ+АВИЛГАЛ дөрвөөс бүрддэг арилгаж болгох зохиомол хүчин зүйл юм.

ИНФЛЯЦ-гэдэг нь бараа бүтээгдхүүн үйлчилгээний ҮНЭ нэмэгдэхийг хэлдэг. Яагаад жил бүр ИНФЛЯЦ болдог вэ? яагаад гэвэл жил бүр бизнес эрхлэгч маань дээр дурдсан САНХҮҮГИЙН ӨРТӨГ-ийг төлөх тул ҮНЭ-ээ нэмхээс өөр аргагүй болдог!!! Өөрөөр хэлбэл бизнес эрхлэгч маань жил болгон ЗЭЭЛИЙН ХҮҮ+ТАТВАР+ХАНШИЙН АЛДАГДАЛ+АВИЛГАЛ төлөх тул хэдии хэмжээтэй дээрх дүнг төлөх болдог тэр дүнгээр нь ҮНЭ-ээ нэмхээс өөр аргагүй болдог гэсэн үг.

Эндээс хийх маш чухал дүгнэлт бол Иргэдэд мөнгө тарааж иргэд мөнгөтэй болсноос болж ИНФЛЯЦ нэмэгддэггүй. ИНФЛЯЦ нь байнга ЗЭЭЛИЙН ХҮҮ-нээс үүдэлтэй санхүүгийн ӨРТГӨӨС болж үүсдэг гэсэн дүгнэлт. Яагаад ард түмэнд мөнгө тараахаар ИНФЛЯЦ нэмэгддэг вэ гэдэгт тайлбар өгөе. Иргэд авсан мөнгөө дараах 3-н хэлбэрээр зарцуулдаг.

1-рт ӨР-зээл-хүүгээ төлнө.

2-рт худалдан авалт хийнэ.

3-рт хуримтлал болгож хадгална.

Дээрх байдлаар иргэдийн авсан мөнгө буцаад бүр 100%~мөнгө хүүлэгчдэд очно. Зээл зээлийн хүү төлсөн ч, Бараа худалдаж авсан ч бараа зарсан хүн нь мөн л зээлтэй тул бараа зарсан хүнээр дамжаад мөнгө хүүлэгчид очно. Дансандаа хадгаламжинд хийсэн ч мөн л мөнгө хүүлэгчид очно. Тэгхээр ямар ч тохиолдолд иргэдийн мөнгө дээрх 3-н хэлбэрээр орлого болж очоод буцаад өндөр ХҮҮ-тэй ЗЭЭЛ болж иргэдэд Хүү-лэгдэж!!!

Дараагийн шинэ ИНФЛЯЦ-аа үүсгэж өдөөнө. Ийм л мөнгө хүүллээс үүсэлтэй ИНФЛЯЦ-н чөтгөрийн тойрогт орчихоод ОНОШ-оо зөв тавихгүй ард иргэд маань хохироод МӨНГӨ ХҮҮЛЭГЧ-ид хожоод байдаг тогтолцоотой болсон байгаа. Оюу толгойн ноогдол ашиг болох 3-н их наяд төгрөгийг иргэдийн дансанд хийж иргэд дээрх 3-н байдлаар зарцууллаа гээд ИНФЛЯЦ болохгүй!!!

Харин тэр 3-н их наяд нь МӨНГӨ ХҮҮЛЭГЧ-дийн ашиг болж тэд нарт очоод буцаад ядарсан иргэд, бизнесийнхэнд өндөр ХҮҮ-тэй ЗЭЭЛ болж очсоноороо дараагийн шинэ ИНФЛЯЦ-аа үүсгэнэ. Би үүнээс өөрөөр яаж ойлгомжтой тайлбарлах вэ дээ! Тэр иргэдэд өгч болохгүй, ИНФЛЯЦ болно!!! гэж яриад байгаа УИХ-н гишүүд иргэдэд тараагдсан МӨНГӨ эргээд иргэдэд өндөр ХҮҮ-тэй зээл болдог хуулиудыг хүчингүй болгочих!!!

Тухайлбал : Банк бус санхүүгийн байгууллага. апплекэйшн, ломбард гэх мэтийн бүтцүүдэд олгосон эрх өгсөн хуулиудыг нь хүчингүй болгоод , эхний удаадаа зөвхөн арилжааны банк л зээл олгох эрхтэй байхыг нь үлдээгээд засчих.

Шууд ЗЭЭЛИЙН ХҮҮ буурах ба буусан хэмжээгээр ИНФЛЯЦ ч буурна. Дараа нь Арилжааны банкны анхлагч эх үүсвэрийг МОНГОЛ БАНК-наас ХҮҮ-гүй болгохоор шууд зээлийн хүү нэг оронтой хэижээнд очиж дагаад ИНФЛЯЦ нь ч мөн бууна. Гээд л цааашаа авах арга хэмжээ байгааг дараа тайлбарлая. Ямар ч байсан миний тайлбарласан эхний алхмуудыг хийхэд наад ИНФЛЯЦ чинь буух төдийгүй, иргэдэд тараасан мөнгө ИНФЛЯЦ болдоггүй нь амьдралд батлагдана.

ТӨМӨРДӨШИЙН БАЯРХҮҮ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.100)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.