Баянхонгорт МАН-аас өрсөлдөхөөр горилож буй УИХ-ын гишүүн Л. Элдэв-Очир

2020 оны УИХ-ын ээлжит сонгууль хаяанд ирж нэр дэвшихээр горилж буй хүмүүсийн нэр эхнээсээ тодроод байна. Тэгвэл Баянхонгор аймагт МАН-аас УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир нэр дэвшихээр горилож байна. Тэрээр өмнөх сонгуульд Баянхонгор аймгаас УИХ-д сонгогдсон нэгэн.
УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир нь Политехникийн дээд сургуулийг цахилгааны инженер мэргэжлээр төгссөн. Удирдлагын академиийг Бизнесийн удирдлагын магистраар төгссөн. Тэрээр “MCS групп” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад 2016 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж буй юм.
УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир 2020 оны УИХ-ын сонгуульд Баянхонгор аймгаас нэр дэвшихээр намаасаа хийж буй социологийн судалгааны асуулгад намын санхүүжилт хэлбэрээр 50 сая төгрөг тушаажээ. Өнгөрч буй 2016-2020 оны мөчлөгт түүнийг ямар ажилласныг сонгогчид нь дүгнэх биз ээ. Түүний сонгуульд дахин гарах эсэх “хувь заяа” нь Хонгор нутгийн сонгогчдын гарт байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.60)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Холбоотой мэдээ
-
Уржигдар 18 цаг 22 мин
-
Уржигдар 16 цаг 40 мин
-
Уржигдар 14 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 08 мин
-
Уржигдар 11 цаг 02 мин
-
Уржигдар 10 цаг 13 мин
-
Уржигдар 09 цаг 55 мин
-
Уржигдар 09 цаг 31 мин
-
2025-07-31
-
Уржигдар 11 цаг 02 мин
-
Уржигдар 10 цаг 13 мин
-
Уржигдар 12 цаг 08 мин