ЯПОН УЛСЫН ГЭР БҮЛ, НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮНИЙ ХЭРГИЙН ШҮҮХИЙН САЙН ТУРШЛАГААС СУДАЛЖ БАЙНА
Ulsturch.mn
Үйл явдал
/
1 цаг 35 мин

Монгол Улс нь анх удаа Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийг байгуулахтай холбогдуулан эрх зүйн орчныг сайжруулах, үйл ажиллагааны загвар, бүтцийг олон улсын сайн туршлагад тулгуурлан бүрдүүлэх зорилгоор Япон Улсын гэр бүлийн болон насанд хүрээгүй хүний хэргийн шүүхтэй танилцан, сайн туршлагыг судлах арга хэмжээг зохион байгуулж байна.

Энэхүү арга хэмжээг Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (ОУЭЗХБ)-аас Канад Улсын Засгийн газрын санхүүжилттэй хэрэгжүүлж буй “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь (2025-2030)” төслийн хүрээнд Япон Улсын Хууль зүйн яамны Сургалт, судалгааны хүрээлэнгийн Олон улсын хамтын ажиллагааны газартай хамтран Япон Улсын нийслэл Токио хотод 6 дугаар сарын 8-аас 12-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд хуулийн төсөл, дагнасан шүүхийн үйл ажиллагаа, захиргааны ажил болон шүүгчийн мэргэжүүлэх сургалтыг хариуцан ажиллаж буй Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи, Хууль зүй, дотоод хэргийн яам болон Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төлөөлөл оролцож байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.79)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.