Эрдэнэс Монгол нэгдлийн удирдлагууд ОУВС-ийн төлөөллийг хүлээн авч уулзлаа
Батхуяг
Үйл явдал
/
2 цаг 4 мин

“Эрдэнэс Монгол” нэгдлийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай Олон Улсын Валютын Сангийн Ажлын хэсгийн ахлагч, Ази, Номхон далайн газрын хэлтсийн Дэд захирал Тахсин Саади Седик тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Засгийн газрын шийдвэрийн дагуу “Эрдэнэс Монгол” нэгдлийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” болгон шинэчилж, Үндэсний баялгийн сангийн хөрөнгийн удирдлага, менежментийн чиг үүргийг хэрэгжүүлэхээр ажиллаж буй талаар танилцууллаа.

Шинэчлэлийн хүрээнд тус нэгдэл:

• Үндэсний баялгийн сангийн хуримтлалыг нэмэгдүүлэх

• Хөрөнгийн удирдлага хэрэгжүүлэх

• Хөрөнгө оруулалт татах�• Олон улсын зах зээлээс санхүүжилт татах

• Төрийн өмчит уул уурхайн компанийн хувьчлалыг эрчимжүүлэх чиглэлээр ажиллана.

Уулзалтын үеэр баялгийн сангийн засаглал, ил тод байдал, хөрөнгийн удирдлага, компаний бүтцийн өөрчлөлт, шинэчлэлийн хүрээнд ОУВС-тай хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.  “Эрдэнэс Монгол” нэгдэл 2026 онд 35 сая тонн коксжих нүүрс, 562 мянган тонн зэсийн баяжмал экспортлов. Мөн стратегийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ уул уурхайн бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээж, боловсруулах үйлдвэрийн төслүүдийг төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд үе шаттай хэрэгжүүлэхээр ажиллаж байна.  Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, Гангийн үйлдвэр, Хагас-коксжсон түлшний үйлдвэрийн төслүүдийг урагшлуулж, эдийн засгийн төрөлжилт, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.79)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.