Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эрүүл мэндийн магадлалын төв зөвлөлөөс Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран “Сэтгэцийн өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг шийдвэрлэхэд тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдөр танхимаар болон цахим хэлбэрээр зохион байгууллаа.
Хэлэлцүүлгээр сэтгэцийн өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоох үйл ажиллагаанд тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцэж, түүнийг шийдвэрлэхэд тусламж үйлчилгээний нэгдсэн ойлголтод хүрч, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэх ач холбогдолтой боллоо.
Хэлэлцүүлэгт Төв болон аймаг, дүүргийн Эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн дарга, гишүүд, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн удирдлагууд зэрэг нийт 100 гаруй эмч, мэргэжилтнүүд оролцов.


-
2 цаг 5 мин
-
2 цаг 30 мин
-
17 цаг 23 мин
-
17 цаг 31 мин
-
18 цаг 3 мин
-
2026-06-10
-
Өчигдөр 10 цаг 47 мин